Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар
5 дахь өдөр: Ерөнхий сургуулилт
Ерөнхий сургуулилт: амьд тоглолтын өмнөх эцсийн сургуулилт, бүх зүйл яг таг болсон бөгөөд тоглолтод яг ямар байхыг хэлдэг.
Бага байхаасаа л би театрт үнэхээр хайртай байлаа. Их сургууль хүртлээ би жүжиглэсэн. Би дүр аваад, богино хугацаанд тэр дүрдээ хувилах дуртай байлаа. Гэхдээ миний хамгийн дуртай зүйл бол "ерөнхий сургуулилт" байв. Учир нь энэ л нээлтийн өдөрт намайг өөртөө итгэлтэй байдалд хүргэдэг зүйл байсан юм. Ямар нэгэн нугалааг арилган, төгс болгох хүртлээ бид сургуулилт хийдэг байв. Амьдралд ерөнхий сургуулилт гэж байдаг ч байсан болоосой гэж хүсэх өдрүүд надад зөндөө гардаг. Магадгүй бид тэднийг "найзаа" гэж дуудахаасаа өмнө ямар ч сэтгэл хөдлөл байхгүй хүнтэй хамт цагийг өнгөрүүлж болох юм, тэгснээрээ хэн ч сэтгэлийн шарх авахгүй байх болно. Амьдралдаа болох гэж байгаа зүйлийг биелэлээ олохоос нь өмнө та төгс болгож болох учраас эдгээрийн хэсэгхэнийг ч болов харж болдог байсан бол үнэхээр гоё биш гэж үү?
Би олон жилийн туршид өөртөө итгэлгүй байдалтай тэмцэлдсэн учир нь би үл мэдэгдэх зүйлд тийм ч дуртай биш. 30 дөхөж байхдаа хоёр хүүгээ би өсгөж байхдаа "тэмдэгийг харуулаач" гэж Бурханаас гуйн тэмдэглэл хөтөлж байснаа санаж байна. Хаана намайг үйлчлүүлж, ажиллуулж, хэнтэй харилцаатай болгохыг Тэр хүсэж буйг нь би огт мэдэхгүй байлаа. Би арай л гэж хувцас хунараа угааж дуусгаж байсан бөгөөд дараагийн алхам минь юу болохыг огт мэдэхгүй байв. Би "хүлээлгийн өрөөнд" байсан боловч энэ нь "бэлтгэх өрөө" байсныг Эзэн надад тэр даруй илчлэн харуулсан. Энэ амьдрал бол ерөнхий сургуулилт БИШ гэдэг бол бодит байдал юм. Тэмцэлдэхэд, тэр ч бүү хэл гутралд орсон улирал надад байсан учир нь ирэх зүйлд би итгэлтэй байж чадаагүйгээс юм. Би хандлага, итгэлгүй байдлаасаа болоод өөрийгөө Бурханы зарим цаг үеийг алдсан гэж би үнэндээ боддог. Бурхан надтай тэр үеүдэд минь хамт байсаар, надад замыг заахыг хүссээр ирсэн.
Танд ийм мэдрэмж төрж байсан уу? Үл мэдэгдэх зүйлсээс болоод итгэлгүй байдал танд төрж байсан уу? Хүлээж байгаа нь идэвхигүй байдлыг бус харин төлөвшлийг илэрхийлдэг. Бурханы хүч чадал ажлаа хийх явцад байгаа бөгөөд заримдаа бодол санаа, зүрх, сүнсээ дасгалжуулах цорын ганц газар бол бэлтгэх өрөө байх нь бий. Хөөцөлдөх "дараагийн" зүйлийг олж авах эсвэл хэрхэн олон дагагчидтай болох вэ гэдэг бол таны амьдралын зорилго биш. Зорилго тань таниас огт хамаардаггүй харин Тэр танд өгсөн билэг авъяасыг Бурхан хэрхэн ашиглах вэ гэдэг талаараа Бурханаас бүрэн хамаардаг зүйл мөн. Хүлээлгийн өрөө бол дасгалжуулахад зориулагдсан, тиймээс идэх юм бас Библиэ аваад эхийнхээ хэвлийд бүрэлдэн байхад чинь Бурханы хайраар таны дотор шаглагдсан бүхнийг хэрхэн ашиглахад суралцахад бэлтгэ.
Хэрэв та Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлж, тэвчээртэйгээр бэлтгэх юм бол дараагийн хаалга нээгдэх болно мөн энд танд зориулан бэлтгэгдсэн зүйлд та бэлэн байх болно. Бүсгүйчүүдээ, өөрсөддөө байхгүй зүйлийн оронд заримдаа хүлээлтийн өрөөнд бидэнтэй хамт суух хүмүүст бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Товчхон харилцан яриа, дэлгүүрт хэн нэгэн рүү инээмсэглээд өнгөрөх, урамшуулахуйц текст бичих зэрэг нь өнөөдөр танд зориулсан Бурханы зорилго байж болно. Хараагаа өргө, бэлтгэ, танд зориулан Бурханы бэлтгэсэн бүхий л зүйлд тэлэхэд бэлэн бай.
Туршиж үзэх хүртлээ ямар нэгэн зүйлийг давтах эсвэл төгс болгох боломжгүй. Энд л бид Бурханд найдахыг сонгох ёстой. Дараагийн долоо хоног ямар байхыг хэрэв Тэр танд харуулах юм бол та Түүнтэй ярихгүй эсвэл итгэхгүй байх байсан учир нь та аль хэдийнээ "мэдэж байгаагаас" юм. Дараагийн улиралд бидэнд тус болохын тулд энэ улиралд бид юуг сурч, өсөх хэрэгтэйг Эзэнээс асууцгаая.
Өдөр бүрийн залбирал:
Тэнгэрлэг Ааваа,
"Хүлээлтийн" улиралд байхад сэтгэлгээг минь өөрчлөхөд надад туслаач гэж би Таниас гуйн залбирч байна. Нээгдэж болох дараагийн хаалганы оронд намайг хэн байлгахаар дуудах тэр эмэгтэй болж төлөвшихөд анхаарлаа төвлөрүүлэхэд надад туслаач. Та бол хаалга, Таны Үг ба залбирлаар Мутар руу чинь алхах болтугай гэж би залбирч байна. Есүс, Та бол миний зорилго. Хүлээж буй хэн нэгнийг урамшуулан, гайхалтай зүйлд Бурхан тэднийг бэлтгэж буйг сануулах болтугай гэж би залбиран гуйж байна. Бүхий л улирлын төлөө, эдгээрийн үйл явц бүрт надтай хамт байдгын тань төлөө Есүс Тандаа талархъя, миний дотор Та сайн ажлаа хийж байгаа гэдэгт би найдаж байна. Есүсийн Нэрээр залбирлаа.
Хайртай шүү,
Охин чинь
Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!
Энэ төлөвлөгөөний тухай
Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.
More