Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар
1 дэх өдөр: Зоригтой
Зоригтой: Аюул эсвэл зовлонтой нүүр тулахад бас үүнийг даван туулахад бэлэн; эр зоригыг үзүүлэхийг хэлдэг.
Зоригтой байх үгүйг сонгох ёстой нөхцөл байдалд та өмнө нь орж байсан уу? Энэ нь магадгүй ажлын санал, шинэ харилцаа, үр хүүхэдтэй болох эсвэл зүгээр л амьдралдаа зөрчилдөөнтэй нүүр тулах байж болох юм. Айдсын оронд зүрх зоригыг сонгох ёстой нөхцөл байдалтай би ихэвчлэн долоо хоног бүр нүүр тулдаг. Заримдаа хөвгүүд минь мотоцикльтойгоо харайх эсвэл аавынхаа хийсэн зиплайнаар буух үед сандрахгүй байхуйц зоригтой байхыг л надаас шаардах нь бий. Зарим өдөр хэцүү зан чанартай харьцах мөн амаа хамхихуйц зоригтой байх ёстой үе ч гарна. Эмэгтэй хүн болохынхоо хувьд өдөрт бид сая сая зүйлсийг зохицуулдаг бөгөөд энэ бүхэнд зоригтой байх ёстой гэсэн бодол бидний хэрээс хэтэрсэн мэт санагдаж болох юм. Зоригтой байхыг таниас шаардах ямар зүйлтэй та яг одоо нүүр тулан байна вэ? Зүрх зоригыг харуулах замаар үүнийг даван туулахад та бэлэн байна уу?
Хөвгүүд минь Нарниа кинонд үнэхээр дуртай учраас бид үүнийг дахин дахин үздэг. Хэд хоногийн өмнө кинон дээр хэлэгдсэн үгс миний анхаарлыг маш ихээр татсан. Люси ойролцоогоор 8 настай бөгөөд тулаанд явах ёстойгоо тэрээр дөнгөж олж мэдээд байв. Эмэгтэй хүн болохынхоо хувьд дайсантай нүүр тулахад шаардлагатай зориг түүнд байгаа эсэхийг түүнээс асуужээ. Нэн даруй Люси өөрийгөө хангалттай зоригтой байж чадна гэж бодож байгаагаа хэлдэг. "Хангалттай зориг" гэсэн үгс зүрхийг минь хүчтэй цохилуулсан. "Бүх зүйл дээр зоригтой байхыг хичээхээ боль." гэж Эзэн шивнэхийг нь би тэр даруйд мэдэрч билээ. Маргааш нь би мөрөн дээрх ачаа минь багассан мэт мэдрэмжтэйгээр сэрсэн учир нь бүх зүйлд зориг, хүч надад хэрэггүй болохыг би мэдэрсэн. Би ердөө л дараагийн зүйлд хангалттай зоригтой байх л хэрэгтэй байлаа. Утсаа биш харин Библиэ би авсан учир нь зүрхэнд минь Есүсийн үг, үнэн байхгүйгээр тухайн өдөртэй би нүүр тулж чадахгүй гэдгээ мэдсэн юм.
Зүрх зоригийн эх сурвалж, зоригтой байх хүч маань биднийг төгс бүтээсэн Бүтээгчээс л ганцхан ирэх болно. Бурхан бидний билэг авъяас, сул тал, төгс бус чанарыг минь мэддэг бөгөөд аюул, зовлонг зүрх зоригоор даван туулах Өөрийнхөө хүчийг бидэнд өгөхийг мөн зүрхийг минь Тэр дүүргэхийг хүсдэг. Хааны хайртай охин минь босогтун, та бол Тэнгэрлэг Эцэгийнхээ улмаас ЗОРИГТОЙ нэгэн. Түүнд хандан ярьцгаая.
Өдөр тутмын залбирал:
Тэнгэрлэг Ааваа,
ТАНЫ зүрх зориг, хүчээр өнөөдөртэй нүүр тулахад надад туслаач. Бүхий л харилцан яриа, шийдвэр, нөхцөл байдлуудтай нүүр тулах үед зүрхэнд минь үгээ шивнээч. Гайхамшигтай зүйлсийн төлөө Та намайг бүтээснийг мэдэх учраас л би зоригтой байж чаддаг. Өнөөдөр би ямар нэгэн зовлон, аюулыг даван туулах ёстой бол Ариун сүнсэнд удирдах боломжийг олгон, үүнтэй зүрх зориг, хайраар нүүр тулахуйцаар босоход надад туслаач. Ямар ч нөхцөл байдалд надад хэрэгтэй хүчийг өгдөгийн тань төлөө Танд талархъя. Есүс, би Танд найдаж байна! Есүсийн Нэрээр залбирлаа.
Хайртай шүү
Охин чинь
<1>Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!
Энэ төлөвлөгөөний тухай
Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.
More