Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

7-с 6 дахь өдөр

  6 дахь өдөр: Аймаар толь

Толь: аливаа дүрсийг тусгагч гадаргуу, ихэнхдээ тод дүрсийг тусгах шилээр бүрэгдсэн металийг хэлдэг.

Надад улайх нэг зүйл байна: оройн цагаар хувцасаа солих ба будагаа арилгахдаа би зөвхөн хувцасны өрөөнийхөө гэрлийг л асаадаг, тэгснээрээ би арай гэж л өөрийгөө олж хардаг. Хөлөн дээрх овон товон, нүдний доорх үрчлээс, гэдсэн дээрх язралт зэрэг нь миний огиудасыг хүргэнэ. Би толины тусгалыг харах үедээ "Тарган, үзэшгүй муухай, энгийн, хөгшин, заваан" зэрэг үгийг хэрэглэх зуршилтай болсон бөгөөд зарим үдэш би үүнтэй нүүр тулахыг ч хүсдэггүй. "Би өөрөө өөрийгөө доош нь чихдэг" гэж та үндсэндээ хэлж болно. 

Үүнийг бичих нь нүдэнд минь нулимсыг цэлэлзүүлж байгаа учир нь өөрсдийнхөө талаар юу гэж итгэдэг маань үнэхээр чухал. Өнөөгийн соёл эмэгтэйчүүдээс зөвхөн хүүхэд тээж, төрүүлэхийг шаардаад зогсдоггүй харин үүнийг хийнгээ супер загвар өмсөгчид шиг харагдах ёстой гэсэн шахалтыг үзүүлдэг. Нийгэмд маань Ботокс, томсголт, төгс бус зүйлсээ нуух нь энгийн зүйл мэт болжээ. Тохьгүй байдал, зүгээр л нуугдахыг хүссэнээсээ болоод 30 аад градусын халуунд би хэдэн жил ноосон цамц өмссөн. 

Үл үзэгдэгч болохыг хүссэн мэдрэмж минь Эхлэл номонд "Бид Бурханы дүрээр бүтээгдсэн" болохыг Бурхан надад харуулах хүртэл үгүйрүүлсэн. Нэг өдөр би тэр эшлэлийг уншихад Эзэн надад намуухнаар, "Надаас ичингүйрэхээ боль" гэж хэлж билээ. Би өөрийгөө яаж хардагаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэж байсан хэдий ч үүнийг яаж хийхээ би мэдэхгүй байлаа. Библи дээрх түүхүүдийг Бурхан надад харуулж эхэлсэн. Олон жил цус алддаг өвчтэй байсан эмэгтэйн түүх бол миний хамгийн дуртай түүх мөн. Түүнийг өвчнөө халдаах вий гэж хүмүүс болгоомжилдог байснаас тэр нуугдах хэрэгтэй болжээ. Эмч өөрийг нь эдгээж чадахгүй байсан учраас тэр Есүсийг хайхаар явдаг. Түүний дээлийн хормойд хүрэхүйцээр л тэр ойртох боломжтой байлаа. Түүний хормойд хүрэх тэр л хоромд тэр эдгэрчээ. Бурхан түүнийг дуудсан бөгөөд хурсан олонд эдгэрлийнхээ талаар хэлснийх нь дараа (үнэхээр зоригтой) Тэр түүний нэрийг өөрчилдөг. "ОХИН минь, итгэл чинь чамайг аварлаа." гэж Бурхан хэлсэн. Библи дээр ганцхан энд л Есүс Охин минь гэсэн үгийг хэрэглэдэг (Лук 8-р бүлгээс түүхийг уншиж болно). 

Хатагтай нараа, цус алддаг өвчтэй байсан эмэгтэйн адилаар бас дотроос минь гадагшаа эдгээх боломжийг Түүнд олгон Есүсийг бид эрж хайх ёстой. Бурханы төгс төгөлдрөөр бүтээсэн зүйлд ичингүйрэх зуршлыг амьдралдаа бид бий болгожээ. Төгс бус байдлынхаа төлөө санаа зовохоо болих хэрэгтэй бөгөөд үрчлээс бүр мэргэн ухааныг, язралт бүр амьдралыг илэрхийлдэг болохын төлөө талархаж эхлэх хэрэгтэй. Таныг урамшуулаж бас хайрлах хүмүүстэй цагийг өнгөрүүл учир нь өөрийгөө хэнээр хүрээлүүлэх чинь үнэхээр чухал шүү. Хүүхдүүд чинь өөрсдийгөө толинд хараад тэдгээр зүйлсийг хэлвэл танд ямар байх талаар өөрөөсөө асууна уу? Хүүхдүүддээ, зээ дүү нартаа эсвэл ач, зээ нартаа төгс бус байдал дотроо ч хүртэл өөртөө итгэлтэй байх нь ямархуу байх үлгэр жишээг үзүүлцгээе, учир нь бид ХААНЫ УДМЫНХАН!

Өдөр бүрийн залбирал:

Тэнгэрлэг Ааваа,

Өөрийгөө толинд харах бүртээ Таны нүдээр өөрийгөө хардаг байгаасай хэмээн Есүсийн Нэрээр залбиран гуйж байна. Өөртөө шивнэх худлуудад итгэхгүй байхад надад туслаач бас Таны дүр төрхөнд анхаарлаа хандуулах замаар үзэсгэлэнтэй гэдгийг дахин тодорхойлоход надад туслаач. Төгс бус байдлынхаа оронд титмээ олж харах зуршлыг бий болгоход надад туслаач. Нөлөө үзүүлэх хүмүүс болоод хүүхдүүдэд итгэлтэйгээр үлгэр жишээ үзүүлдэг байхад надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа.

Хайртай шүү,

Охин чинь

Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Үзэсгэлэнтэйгээр бүтээгдсэн-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://beautifullydesigned.com/