Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар
3 дахь өдөр: Над руу хашхирахаа болиоч
Чанга: их дуу чимээг гаргах эсвэл гаргах чадвартай; амархан сонсогдохуйц зүйлийг хэлдэг.
Дээр үед зурагт гарахгүй болох үед үзэшгүй муухай чанга дуу гарган, дэлгэцээр нэг цас ордог байсныг санаж байна уу? Магадгүй ямар хөгшин болохоо би харуулж байгаа байж болох хэдий ч энэ нь үнэхээр чанга, залхмаар зүйл байсан учраас унтраахаар би зурагт руугаа гүйдэг байв! Ихэнх маань арын дуу толгойд маань эргэлдэх байдалтайгаар, бүх хүмүүсийн хувьд бүхий л зүйл нь байхыг хичээдэг гэж би боддог.
Магадгүй та их сургуульд сурч байгаа бөгөөд бусад хүүхдүүдийн юу хийж байгааг харж, сонсож байгаа бөгөөд юу чухал болохоо тэднийхтэй адилхан болгохоор өөрчилсөн байж болох юм. Та миний адил 30 гаруй насандаа, хүүхдүүдээ өсгөн байгаа бөгөөд бусад ээж нар хүүхэд өсгөхийг ямар амархан зүйл мэт харагдуулж байгааг харж байж болох юм. Магадгүй та тэтгэвэртээ гарсан бөгөөд эргэн тойронд чинь байсан дуу чимээ аль хэдийнээ үгүй болсон байж болно. Улирал бүрт цоо шинэ дуу чимээ байдаг тиймээс маргааш дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг би таниас хүсэж байна. Ямар дуу чимээ гарч байна вэ? Хамт ажилладаг хүний чинь санаа оноо байна уу, хүүхдийн шулганаан, утас дугарах, хүүхэд тоглох эсвэл компьютер дээр товшин шивэх дуу чимээ байна уу? Би хувцасаа ивхэх үнэхээр дургүй учраас хувцас хатаагч маань тав дахь удаагаа хатаах чимээг би яг одоо сонсож байна. Хувцас хатаагчид нэг л зорилго байдаг-хувцасыг минь хатаах. Өнөөдөртэйгөө нүүр тулах үедээ юу гээч, танд ч бас нэг л зорилго бий. Тэр юу болохыг ярвигтай болгох нь амархан байдаг учир нь өөрсдийнхөө зорилгыг гэж "бодох" хариуцлага хүн бүрт л байдаг.
Энэ дасгалыг туршаад үзээрэй. Утсан дээрээ 6 минутын сэрүүлэг тавь. Нүдээ аниад, юу ч бодохгүй байхыг хичээ. Зүгээр л чимээгүй суу. (Би таныг энд хүлээж байя).
Энэ дасгалыг та хийсэн гэж би найдаж байна учир нь таны зорилго хийж байгаагаа зогсоох болохыг би дөнгөж сая танд харууллаа. Тэнгэрлэг Эцэг тань зүрхэнд тань хүнгэнэх зөөлөн дуугаар шивнэхийг хүсэж байдаг. Тэр танд харуулахыг хүсдэг. Тэр алхамыг тань чиглүүлэхийг хүсдэг мөн амьдралын хүнгэнэх дуу чимээг дарахад бид суралцах ёстой. Хэрэв та Түүний дуу хоолойг хэзээ ч сонсож байгаагүй бол би таниас энгийн нэгэн асуултыг асуухыг хүсэж байна: Сонсоход хангалттай хугацаагаар та цаг гарган, бодол санаа, зүрхээ хоосолж байсан уу? Тэндээс эхэл, улам илүү суралцахыг хүсэж байвал Присцилла Шайрерын "Бурханы дуу хоолойг ялган салгах нь" гэдэг номыг захиалаарай гэж би таныг урамшуулж байна. Энэ ном амьдралыг минь өөрчилсөн.
Жоохан байхад аав нэрийг минь дуудах үед, "хэрхэн" нэрийг минь хэлж байгаа нь асуудалд орсоноос эсвэл зүгээр л ямар нэгэн зүйл хэрэгтэй болсноос дуудаж байгааг нь ялгаж салгахад надад тусалдаг байлаа. Би аавтайгаа өдөр бүр хамт байдаг байсан болхоор түүний дуу хоолойг аавыгаа харалгүйгээр 100 эр хүний дундаас таньж чадахаар байв. Түүний дуу хоолойг дарж буй зүйлсийг устган улмаар Түүний дуу хоолой чангарч ирэхийг Тэнгэрлэг Эцэг тань хүлээж байна. Өдрөө залбирлаар эхэлцгээе бас Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа өсгөх нь бидний зорилго болохыг зүрхэндээ сануулцгаая. Үлдсэн бусад зүйлс Түүний хүслээр биелэлээ олох болно.
Өдөр бүрийн залбирал:
Тэнгэрлэг Ааваа,
Олон төрлийн дуу хоолой бүхий өдөртэй би нүүр тулах гэж байна тиймээс чимээгүй байж сурахад надад туслаач гэдэг бол миний залбирал байх болно. Олон зүйл над руу хашхиран байгаа бөгөөд энэ нь дааж давшгүй мэт санагдаж болно. Аль нь цаад дуу чимээ, аль нь надад хандан ТАНЫ ярих дуу хоолой болохыг ялгаж салгахад надад туслаач. Танд улам илүү ойртох бол миний зорилго, Та бүхий л дутууг минь гүйцээнэ гэдгийг би мэднэ. УЛАМ ИЛҮҮгээр Танд найдахад надад туслаач! Есүсийн Нэрээр залбирлаа.
Хайртай шүү,
Охин чинь
Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!
Энэ төлөвлөгөөний тухай
Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.
More