Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Тэнгэрлэг зорилгоос ирэх амар тайван
Явж буй замд тань айдас таныг зогсоох чадвартай. Энэ нь таныг аливаа зүйлээс зугтах, нуугдахад хүргэдэг. Бурханы чиглүүлэлтийн аюулгүй байдлыг харахаас биднийг сатааруулахын тулд Сатан айдсыг ашигладаг. Христ мэндэлсэн баярын биелэлтэд айдас хэд хэдэн удаа заналхийлсэн бөгөөд Бурхан Өөрийнхөө түүхийн гол баатруудад, "Бүү ай." хэмээн сануулсаар иржээ.
Матай 1:18-21нь Христ мэндэлсэн баярын түүхийг Иосефийн зүгээс өгүүлдэг. Иосефтой дэр нийлэхээсээ өмнө Мариа жирэмсэн болдог, Иосеф нь "зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж." Гэтэл Бурханы тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд тэрээр Бурханы Хүүг энэ дэлхий дээр өсгөн торниулахаар сонгогдсон болохыг нь түүнд дахин баталгаажуулдаг.
Иосеф Мариагийн жирэмсэн болсон мэдээнд эхлээд бүхий л байж болох үр дагаваруудаас айсандаа өөрийнхөө болон Мариагийн нэр хүндийг хэвээр нь хадгалахыг хичээх байдлаар хариу үзүүлсэн. Мариа өөрийгөө онгон хэмээн хэлсэн нь үнэн эсэхийг мэдэх ямар ч арга түүнд байгаагүй бөгөөд тэр сүйнээсээ татгалзах гэж байжээ. Иосефийн хувьд маш зовлонтой, адармаатай энэ л үед Бурхан түүний зүүдэнд үзэгдэн, түүний айдсыг тэнгэрлэг зорилгын амар тайвнаар сорьж, дэлхий ертөнцөд хамгийн агуу хэмээн танигдсан Хүний дэлхийн аав болох замд түүнийг тавьжээ.
Биднийг айдаст автах үед маань Бурхан бидэнтэй ярихыг, биднийг хойш нь татаж буй тэр л зүйлийн хүчийг эвдэхийг хүсэж байдаг. Бид Түүний амар тайвныг хааж эхлэх үед Тэр бидний айдсыг Өөрийнхөө хайраар ялах болно.Таныг өнөөдөр санаа зовоход хүргэж буй тэр л худлууд дээр ирж, үнэнийг өгүүлээч хэмээн Бурханаас гуйн залбир. Тэр таны залбиралд хариулах бөгөөд танд зориулсан гайхалтай зорилгын төлөө урагшлах хүчийг өгөх болно.
Залбирал: Ааваа, Та бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн гэж Таны Үгэнд хэлдэг. Дайсан намайг хойш нь татахыг оролдох үед урагшлах шаардлагатай бүхнийг надад өгсөний тань төлөө Танд талархъя. Есүсийн Нэрэнд айдас бөхийхөөс өөр ямар ч аргагүй учраас Таныг би магтъя. Энэ Христ мэндэлсэн баярын үеэр болон айдас бүхий бодлуудаа үргэлж нягталж, тэр даруй Тан дээр эдгээрийг авч ирэхэд надад туслаач, тэгснээр Таны амар тайван миний амьдралыг хаанчлах болно.
Өнөөдрийн зургийг эндээстатаж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More