Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 48 дахь өдөр

ТӨВЛӨРӨХ

Бурхан бидэнд хэрхэн амьдрах талаар заавар болон мэргэн ухааныг өгсөн. Гэвч соёл маань тэдгээр зааврыг эсэргүүцэж, Бурханы үнэнийг тэнэг зүйл гэж үздэг. Хүүхдүүд маань "хэн нэгэн" болохын тулд юу хийх ёстой эсвэл юутай байх ёстойг заасан мессэжүүд биднийг бөмбөгддөг. Чамин тэмдэглэх төрсөн өдөр, үнэтэй бэлэг, хүчирхийлэлтэй видео тоглоом, насанд хүрэгчдийн кино, зүхсэн дуу хөгжим болон зохисгүй хувцас зэрэг нь дэлхий биднийг хооллохыг хичээн "буулт" хийж сурахад тусалдаг арга замуудын хэдхэн нь мөн.

Энэ хаалт саадын дунд бид сатаардаг. Бусад эцэг эхчүүд эсвэл хүүдүүдийнхээ найз нарын хийсэн сонголтыг "баруун тийш, зүүн тийш" хараад бид даган дуурайх дарамтад өөрсдийгөө нээлттэй болгодог. Гэхдээ бид үнэн хаана байгааг мэддэг ээ. Есүс дээр л анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байх нь гол нууц юм.

Өөрийгөө Есүс болон Түүний үнэн дээр төвлөрдөг болоход сахилгажуул.

Бичээс

Ѳдѳр 47Ѳдѳр 49

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com