Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 49 дахь өдөр

ЯНШИХ

Делила хүч чадлынхаа нууцыг хэлтэл нь Самсонд үглэжээ. "Үхтэлээ ядрах" гэсэн хэллэг яншихын үр нөлөөг нэгтгэн илэрхийлж байгаа биш үү? Заримдаа бид түр зуурын амар амгаланг олж авахын тулд сайн биш гэдгийг нь мэдсээр байж хүүхдүүдийнхээ хүсэлтэд бууж өгдөг. Түүний үр дүнд, бидний хүсээгүй зан байдлаар хүүхэд маань шагнагддаг.

Эцэг эхчүүд ч үглэж яншихдаа сайн. Шийтгэлийг үзүүлэхдээ тууштай байхаас энэ нь хялбар байдаг учраас энэ нь үглэх нэг шалтгаан болдог. Гэвч санаа зоволтоосоо агшин зуур салах нь бидний хайдаг зан байдлыг үнэхээр бий болгох уу гэж өөрсдөөсөө асуувал ямар вэ?

Үглэх үед харилцаанд хор хохирол учирдаг. Ийм зан байдал хүндэтгэл авчрахгүй, харин ч хүүхдүүд маань биднээс "үхтэлээ ядрах" шалтгаан болдог. Бусдыг ойлгонгоо шийтгэлийг үзүүлэх нь амаргүй ч, энэ бол хүүхдүүддээ хандахдаа илүү халамж тавьсан арга юм.

Бусдыг ойлгох замаар шийтгэлийг үзүүлэх нь үглэж яншихаас хамаагүй үр дүнтэй.
Ѳдѳр 48Ѳдѳр 50

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com