Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 51 дахь өдөр

АРИУН СҮНСНИЙ ХҮЧ ЧАДАЛ

Вавилоны боолчлолоос үлдсэн Иудейчүүд Иерусалимд эргэн ирснийхээ дараа тэд сүмийг дахин босгон барихыг хичээсэн боловч тэд урам хугарсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах цэргийн хүч эсвэл биеийн хүчний аль нь ч тэдэнд байгаагүй. Гэвч Түүний хүслийг хүний хүч эсвэл чадлаар гүйцэлдүүлж чадахгүй; харин Ариун сүнсний хүчээр гүйцэлдүүлж чадахыг Бурхан тэдэнд сануулсан. Энэ урмын үгсийн дагуу Зеруббабел болон ард олон сүмийг барьж босгож чадсан.

Өнөөгийн соёл бидэнд амжилттай байхын тулд бид мөнгөтэй, эрх мэдэлтэй, гоо үзэсгэлэнтэй эсвэл алдар нэртэй байх ёстой гэж хэлдэг. Гэвч Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан ихэнх тохиолдолд хүчин мөхөс бас бага зүйлээр дамжуулан ажлаа хийдэг. Өөрсдийнхөө хүч чадлаас бус харин Түүний хүч чадлаас хамааралтай бай гэж Тэр бидэнд хэлдэг. Бид сул дорой байдлаа ашиглах үед, Түүний хүч чадлыг хүлээн авах боломжтой болдог.

Хүүхдийн хүмүүжил дэхь хүч чадал өөрсдийнхөө хүч чадалд найдахаар бус харин Бурханы хүч чадалд найдахаар дамжин ирдэг.

Бичээс

Ѳдѳр 50Ѳдѳр 52

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com