Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 52 дахь өдөр

ЗАЛБИРЛЫН ХҮЧ

Эхэн үеийн сүмийн үед, Христитгэлтнүүд асуудалтай нүүр тулах үедээ тэд залбирлаараа Бурхан руу ханддаг байсан бөгөөд тэд Ариун сүнсний хүчээр шагнагдсан. Энэ дүр зургийг төсөөлөөд үз, хүмүүс хамтдаа залбирч байгаа өрөө Бурханы хүч чадлаар "чичирхийлсэн"! Библид олонтаа залбир хэмээн бидэнд зөвлөдөг бөгөөд Ариун сүнсний хүч өгөгдөх болно гэсэн амлалтыг өгсөн байдаг боловч хүүхдээ хүмүүжүүлэх гэх мэтийг оролцуулан амьдрал дахь асуудлуудыг шийдвэрлэхдээ бид өөрсдийнхөө хүч чадлаас хамааралтай байсаар ирсэн.

Хүүхдүүдийгээ болон өөрсдийгөө Бурханы өмнө бууж өгөх, улмаар хүнд хэцүү асуудлуудаа шийдвэрлэхэд Ариун сүнс бидэнд хүч чадлыг өгөх болно гэдэгт найддаг байх нь хичнээн амар байх бол. Гэсэн хэдий ч үүнд итгэл шаардагддаг. Итгэлгүй байх нь Ариун сүнсний хүч чадалд бус өөрсдийнхөө хүч чадалд найдахад биднийг хүргэдэг.

Хүүхдээ хүмүүжүүлэхэд гарах хүнд хэцүү асуудлуудтай нүүр тулах үедээ залбирлын хүчинд итгэх итгэл болон Бурханд итгэх итгэлийг үлгэрлэн харуулдаг нэгэн бай.

Бичээс

Ѳдѳр 51Ѳдѳр 53

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com