Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 280 дахь өдөр

ӨЛСГӨЛӨН

Төөрсөн хүүгийн тухай алдартай түүхэнд, тэрслүү хүү "ухаарах" мөн гэмшин гэр бүл рүүгээ буцаж очих хүртэл олон үйл явдлууд болдог. Тэрээр мөнгөгүй болсон, найзууд гэж байсан бүх хүмүүс нь түүнийг орхисон бөгөөд маш ихээр өлсөж цангах гэж юу болохыг өөрийн биеэр мэдэрсэн. Тэрээр гахайн хороонд ажиллаж, гахайнуудын идэж буй хоолыг идэхийг хүсэх хүртлээ өлссөн байсан. Өөрийнхөө эцэгтээ итгэх итгэлд хүрэхийн тулд тэр хүүд энэ л зайлшгүй шаардлагатай байсан хэмээн бид толгой дохин хүлээн зөвшөөрч болох юм.

Гэсэн хэдий ч бид өөрсдийнхөө хүүхдүүдийн хувьд ингэж хэлэх нь бидэнд тийм ч амар байдаггүй. Хүүхдүүдэд маань улам илүү итгэлийг өгөөч хэмээн Бурханаас бид хэр олонтаа гуйдаг ч тохь тухтай бас амархан байдлаар үүнийгээ үйлдээч хэмээн хэр олон удаа бид гуйдаг вэ? Бид гоё сайхан царайтай, сэтгэл татахуйц найзуудыгаа Библи судлалд урихыг хүсч байдаг боловч магадгүй тэдэнд үнэхээр шаардлагатай зүйл нь Бурхан бол тэдний хамгийн сайн бас үнэнч найз нь болохыг харуулахуйц "өлсгөлөн"тэдэнд хэрэгтэй байж болох юм. Хэрэв бид үнэхээр л Бурханд итгэдэг юм бол "өлсгөлөнг" мэдрэх шаардлагатай байх тохиолдолд ч хүртэл Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд Тэрээр төлөвлөгөөнөөсөө татгалзахад нь ч бид бэлэн байх ёстой.

Төөрсөн хүүхдийг Бурхан руу эргүүлэн авч ирэхэд зарим тохиолдолд хэцүү нөхцөл байдлууд хүргэдэг.

Бичээс

Ѳдѳр 279

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com