Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар
ЗӨНД НЬ ОРХИХ
Би сахалд тийм ч дуртай хүн биш. Тиймээс хүү маань сахал ургуулах шийдвэр гаргах үед нь, хүүгээ сахлаа хус эсвэл багасга хэмээн байнга "зөвлөж буйгаа" би анзаарсан. Христ мэндэлсэн баярын бэлэг болгон сахал засагч авахдаа хүү маань ямар их сэтгэл хөдөлснийг та төсөөлөх байх! Эцэст нь, миний хэлж буй үгс бидний харилцаанд нөлөөлж буйг би ухаарсан.
Жингээ хас, бидний мэдрэмжид тохируулан хувцасла эсвэл үсээ зас хэмээн бид хүүхдүүддээ үглэн янших үед, тэд маань "Миний хүссэнээр харагдах юм бол чи илүү ихээр хүлээн зөвшөөрөгдөн ба үр ашигтай нэгэн байх болно." гэдгийг л тэд ихэнхдээ сонсдог. Магадгүй бид өөрсдийнхөө зөвлөгөөг бусдаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх болон сэтгэлийн шархнаас тэднийгээ хамгаалах арга зам хэмээн хардаг байж болох юм. Хачирхалтай нь, бидний санал бодол нь бид өөрсдөө тэднийгээ хүлээн зөвшөөрөхгүй бас сэтгэлийг нь шархлуулж байгаа мэт мэдрэмжийг тэдэнд төрүүлэх боломжтой.
Хүүхдээ байгаагаар нь хүлээн авахын тулд өнөөдөр таньд зөнд нь орхих хэрэгтэй зүйл юу байна вэ? Магадгүй жин, үсний засалт эсвэл хувцаслалтын сонголтууд байж болох юм. Яагаад эдгээр зүйлс таны хувьд чухал болохыг шударгаар хараад үз. Тэднийгээ өөрийнхөө хүссэн загварт хувиргахыг хичээх байдлаар хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа та золиослосон уу?
Хүүхдүүдээ байгаагаар нь л хайрлах мэргэн оюун ухаан болон хүч чадлын төлөө залбиран гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com