Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 277 дахь өдөр

АЛДАГДСАН БАС ОЛДСОН

Алдагдсан хүүгийн тухай түүхэнд, тэрслүү бага хүүгээ сэргээхийн тулд эцэг нь том хүүгээсээ төлөөсийг гаргуулдаг. Яагаад? Бага хүүгээ явахаас ч өмнө эцэг нь өөрийнхөө өмч хөрөнгийг эн тэнцүү хуваасан байсан. Дүү нь өөрийнхөө хувийг зарцуулаад дууссан байсан бөгөөд одоогийн байгаа бүхэн нь том хүүгийн хувь нь байсан. Эцэгийнх нь хувьд дүүг нь сэргээхийн тулд том ахаас нь ямар нэгэн зүйлийг гаргуулах хэрэгтэй байсан бөгөөд иймээс ч ах нь ихээр уурласан. Тэрээр хайрын дагуу биш харин шагналыг олж авахын тулд л эцэгтээ үйлчилж байсан болохыг түүний хандлага илчлэн харуулдаг.

Эцэг эх болохынхоо хувьд, Тэнгэрлэг Эцэгтээ хандах хандлага маань ихэнхдээ үүний адил байх гээд байдаг. Христитгэлт бус эцэг эхчүүд тийм ч их хүч хөдөлмөр гаргахгүй байхад манай л хүүхдүүд хүнд хэцүү асуудалтай тулгарч байдагт бид дургүйцдэг. Бид өөрсдийгөө агуу ивээл ерөөлийг хүлээн авбал зохих хүмүүс хэмээн боддог бөгөөд бид Бурханд өөрсдийгөө хэрхэн итгэмжтэйгээр сүмд явж, залбирч бас Библиэ уншдаг болохоо сануулдаг. Хачирхалтай нь, бид өөрсдийнхөө хүчээр олж авсан мэт боддог учраас нигүүлслийг хүлээн авахад дуулгавартай байдаг эсэх маань хамгийн ихээр саад болдог.Гэсэн хэдий ч үүнд л жинхэнэ ахын мөн чанар оршиж байгаа юм. Сургаалт зүйрлэлд гардаг ахаас огт өөр, тэр л Ах бидэнтэй харилцаатай байхаар эрж хайж бас тийм харилцаатай байхыг хүсч эрмэлздэг Нэгэн байдаг. Тэрээр тэнгэрийн улсаас энэ дэлхийд ирж улмаар биднийг тэнгэрийн улс дахь гэрт маань авч очиход шаардлагатай байсан төлөөсийг өөрийнхөө хүслээр төлсөн Нэгэн. Есүс биднийг "олоход"шаардлагатай яг ямар зүйлийг Өөрийн хүслээр хийсэн болохыг ойлгоход л бүх учир оршиж байгаа юм.

Түүний ивээл ерөөлийг өөрийн хүчээр олж авахын тулд биш харин үүний хариу үйлдэл болгон Бурханд дуулгавартай бай.

Бичээс

Ѳдѳр 276Ѳдѳр 278

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com