Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 278 дахь өдөр

ЗАН ЧАНАРААС ӨМНӨ ИТГЭЛ

Энэ бол ойлгоход хэцүү эшлэл хэдий ч энэ нь зан чанарын өөрчлөлтөөс илүүтэйгээр зүрх сэтгэлийн өөрчлөлт ямар чухал болох талаар олон ойлголтыг бидэнд өгч байдаг эшлэл мөн. Зан чанарын өөрчлөлтөөс өмнө зайлшгүй шаардлагатай гол чухал үйлдэл бол итгэл хэмээн Иохан бидэнд хэлж байгаа. Бид итгэж улмаар "Бурхан дотор дахин төрөх үед" Ариун Сүнс бидний дотор оршин улмаар зуршил болсон гэмээс чөлөөлөгдсөн амьдралаар амьдрах хүчийг бидэнд өгдөг. Энэ нь бид хэзээ ч дахин нүгэл үйлдэхгүй гэсэн үг биш хэдий ч удаан хугацааны, жигшмээр гэмээс үүдэлтэй хэвшил болсон зан чанарт бид хүлэгдэхээ болих болно гэсэн үг юм.

Энэ нь мөн хүүхдүүдтэйгээ харилцах бидний харилцаанд ч хамааралтай зүйл мөн. Бид зүгээр л хүүхдүүдийнхээ зан чанарыг өөрчлөхийг хичээхийн оронд тэдний зүрх сэтгэлийнх нь өөрчлөлтөд өөрсдийнхөө хүчин чармайлтаа чиглүүлэх ёстой. Бусад гэр бүлүүдэд байхгүй тийм дүрэм журмыг яагаад манай гэр бүл дагаж мөрдөх ёстой юм бэ хэмээн хүүхэд тань асуух үед Бурханыг гэсэн зүрх сэтгэл чинь зан чанарыг чинь өөрчлөхөд хүргэдэг болохыг харуулах байдлаар тэдэндээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. "Зүгээр л би тэгж хэлсэн учраас чи мөн тийнхүү үйлдэх ёстой!" хэмээн хэлэх нь амархан хэдий ч энэ нь таны хүүхдийн зүрх сэтгэлд тэр бүр хүрдэггүй, зүгээр л тодорхой зан чанарыг тэднээс шаардаж байдаг гэсэн үг.

Зүрх сэтгэлийн өөрчлөлт нь зан чанарыг өөрчлөгдөхөд хүргэдэг.

Бичээс

Ѳдѳр 277Ѳдѳр 279

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com