Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 272 дахь өдөр

НИГҮҮЛСЭЛ БҮХНИЙГ ӨӨРЧИЛДӨГ (2-Р ХЭСЭГ)

Бид өөрсдөдөө хэрэгцээ буйг болон бүх зүйлсийг өөрсдөө хийх чадваргүй болохоо чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх үед л бид Бурханы нигүүлслийг хүлээн авах боломжтой болдог. Магадгүй та Бурханы нигүүлслийг оюун санааныхаа хүрээнд хүлээн зөвшөөрсөн байж болох хэдий ч зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн авч чадаагүй байж болох юм. Бурхан таныг байгаагаар тань л хайрладаг гэдэгт та үнэхээр итгэж чадахгүй байгаагаас л болж "сайн нэгэн" байхыг хичээхдээ бүхнийг өөрөө хийхийг оролдсоор байхад хүрдэг.

Таны хүүхдүүддээ өгч чадах хамгийн агуу бэлэг бол Бурханы нигүүлслийн бодит байдалд нэвтрэн орох байдаг. Энэ нь үнэ цэнийн хуурамч мэдрэмжүүдийг таньд өгсөөр ирсэн бүтээмжийн хуурамч шүтээнүүдээсээ ангижрахыг хэлдэг. Энэ үнэний халуун дулаан байдлыг та мэдэрч эхлэх үед амьдралыг болон харилцааг харах таны бүхэл бүтэн хараа тань өөрчлөгдөх болно. Та нигүүлслийг бусдад ялангуяа хүүхдүүддээ үзүүлэх чадвартай болох болно.

Сул дорой байдалдаа таныг болон хүүхдүүдийг тань Түүний нигүүлсэл рүү дагуулах боломжийг олго.

Бичээс

Ѳдѳр 271Ѳдѳр 273

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com