Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар
![Parenting by Design Daily Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F128%2F1280x720.jpg&w=3840&q=75)
НИГҮҮЛСЭЛ БҮХНИЙГ ӨӨРЧИЛДӨГ (1-Р ХЭСЭГ)
Бусдаас тусламж авах нь таньд хэцүү байдаг уу? Энэ нь таныг сул дорой, чадваргүй эсвэл эмзэг нэгэн мэт санагдуулдаг уу? Бусдаас тусламж хүлээн авах нь хэсэгхэн хугацаанд ч болов бие даасан байдлаасаа татгалзахыг таниас шаарддаг. Эмзэг нэгэн хэмээн өөрийгөө бодохынхоо оронд, бидний ихэнх маань өөртөө итгэлтэй байдал болон чадамгай байдлын багны ард нуудахыг эрмэлздэг.
Харамсалтай нь, энэ нь бидний хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нөлөөлдөг. Заримдаа бид бүхнийг өөрсдөө хийх чадвартай байдгаас болж бидэнд Аврагч хэрэгтэй гэдэгт ч итгэхэд хүүхдүүдэд маань хэцүү байдаг. Бид магадгүй өөрсдийгөө хүчтэй байна гэж бодож болох хэдий ч бидэнд хэрэгцээ болон хүнд хэцүү зүйл гэж байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байх үед хүүхдүүд маань өөрсдийнхөө хэрэгцээ болон хүнд хэцүү зүйлсээ хуваалцах хүсэлгүй байх нь элбэг байдаг. Тэд маань өөрсдийгөө шаардлага хангахгүй мэтээр бодон улмаар өөрсдийнхөө багны ард нуугдахад хүрдэг.
Түүнээс хамааралтай байхын оронд өөрөөсөө хамааралтай байж ирсэн зүйл тань юу болохыг илчлэн харуулахыг Бурханаас гуйн залбир тэгээд Тэрээр бусдаар дамжуулан бидний хэрэгцээг хангах нь элбэг байдаг гэдгийг санаарай.
Магадгүй таны хүүхдүүдийн нэг ч юмуу — эсвэл хэн нэгэнд таньд туслах боломжийг олгох замаар та өнөөдөр эрсдэлийг хийж үзээрэй!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Parenting by Design Daily Devotional](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F128%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com