Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар
УЯН ХАТАН БАЙДАЛ
Хүүхэд бүр яг адилхан байдаггүй. Зарим нь олон хийх юмтай байх дуртай байхад, зарим нь ганцаараа байхыг илүүд үздэг. Зарим нь үгэнд оромтгой байхад, зарим нь үргэлж хил хязгаарыг чинь шалгаж байдаг. Зарим нь тэр болгон гомдоод байдаггүй байхад зарим нь амархан гомдчихдог. Мөн хүүхэд бүр жилээс жилд өөрчлөгдөх болно. Үүний үр дүнд хүүхэд бүрийг мэдэх замаар бид тэдэнтэй харьцах хэрэгтэй бөгөөд тэднийхээ онцгой зан чанарынх нь дагуу хариултыг бид өгдөг байх хэрэгтэй болдог.
Хүмүүжилгүй эсвэл тэрслэмтгий хүүхдийн хувьд зэмлэл зайлшгүй шаардлагатай. Тэдэнд та шийтгэлийг тогтмол бас тэднийгээ ойлгох байдалтайгаар оногдуулах хэрэгтэй болдог.
Хөндийрөхөөр соригддог урам хугарсан хүүхдийг урамшуулах бас тайтгаруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэднийг аливааг хийх чадвартай хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа харуулах үедээ тэдний санааг зовоож буй асуудлуудыг сонсож бас тэдний мэдрэмжүүдийг нь тусган харж сур.
Сул дорой хүүхдэд тусламж хэрэгтэй байдаг. Дүрэм журмын ард зүй тогтол байдаг гэдгийг ойлгохгүйгээр магадгүй тэд "дүрмүүдийг" ягштал баримталдаг. Үйлдлийнх нь ард нуугдах шалтгаануудыг олж мэдэхэд нь хүүхдүүддээ туслах замаар Сүнсний мэргэн оюун ухаан өвлөгдөх боломжтой.
Ямар зан чанартайгаас үл хамааран Бурхан биднийг тэвчээртэй байхыг хүсдэг. Хүүхэд бүрээ "таньж мэдэх"-ийг бас зан чанар бүрт нь тохируулан эцэг эх байх арга барилаа нийцүүлэхийг Бурхан биднээс хүсдэг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com