Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 59 дахь өдөр

АНХДАГЧ ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙХ

Эцэг эх — болох амьдралынхаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийг харах байдлаар хүүхдүүд хамгийн чухал зүйлүүдийг сурах нь элбэг байдаг. Сайн сайхан болон хүнд хэцүү үе дэхь таны үлгэр жишээг харах замаар тэд сурдаг. Хүнд хэцүү үед уураар, даапаалсан, хүлцэнгүй, хувиа хичээсэн гэх мэт байдлаар хариу үйлдэл үзүүлэх үед гэмшил болон гэмээ хүлээн зөвшөөрөхийн үр дүн болох даруу зан бас Бурханы хүүхэд байхаар дамжин ирдэг өршөөл болон нигүүлслийг үлгэрлэн үзүүлэх илүү боломжууд таньд гарах болно.

Хүүхдүүд тань өсч том болох үед, тэд таны төгс бус болохыг харах болно. Төгс төгөлдөр байдлын эх үндэс олдож болох ганцхан газар болох, Бурханаас тэд эрж хайх байх гэж найдъя. Төгс бус зүйлд хариу үзүүлэхдээ тэдгээрийг талархалтай зүрх сэтгэлтэйгээр Бурханд өргөн, Түүний нигүүлсэл болон өршөөл энэ бүгдийг зад угаах болно гэдгийг мэдэж байгаагаа тэдэнд харуулах замаар заах боломжтой. Сайнмэдээг хүүхдүүддээ амьдралд ойр, жинхэнэ бодит байдлаар харуулах сайхан боломж!

Бурханы тэвчээр хатуужил, өршөөл болон нигүүлслийг үлгэрлэн харуулагч нэгэн бай. Таны хүүхдүүд таныг харж байгаа.

Бичээс

Ѳдѳр 58Ѳдѳр 60

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com