Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 64 дахь өдөр

СОРИЛТУУДЫН ҮНЭ ЦЭНЭ

Дуулал номыг бичигч итгэлийнхээ улмаас өөрөөс нь эрх мэдэл болон албан тушаалаар илүү хүмүүсээр доог тохуу хийгдэн бас хавчигдсан хэдий ч Бурханы Үгийг хичээнгүйгээр судлах замаар хүчтэй хэвээрээ үлдсэн. Үнэндээ, хавчилга эсвэл "зовлон" бол замаасаа гажихаас нь түүнийг хамгаалсан зайлшгүй шаардлагатай зүйл байсан гэж тэрээр бидэнд хэлсэн байдаг. "Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай."

Бид амжилттай байх үедээ, өөрийнхөө хүчээр хийсэн мэтээр бодох гээд байдаг. Гэсэн хэдий ч, бид зовох үедээ Бурханаас хариултуудыг эрэн Түүн рүү эргэдэг. Яагаад ийм зүйл болох ёстой гэж? Яагаад би гэж? Би буруу зүйл юу хийсэн юм бэ? Эдгээр хариултуудыг эрж хайх үүднээс Библи судлал болон залбиралд хүрсэн бол хариултынхаа нэг хэсгийг та аль хэдийн хүлээн авсан байх талтай. Зовлон зүдгүүр нь ялалтаас хамаагүй их зүйлийг бидэнд сургадаг. Магадгүй тийм учраас л Иаков биднийг "Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз" (Иаков 1:2) хэмээн ятгасан байж болох юм.

Зовлон биднийг Бурханы үнэн болон мэргэн оюун ухааныг эрж хайхад урамшуулах чадвартай.
Ѳдѳр 63Ѳдѳр 65

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com