Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 69 дахь өдөр

СҮНСЛЭГ БАЙДЛЫН ХҮМҮҮЖИЛ

Тэдний өмнө хувирсныхаа дараа Есүс, Иаков, Иохан болон Петр уулнаас бууж ирсэн. Догшин муу ёрын сүнс шүглэсэн хүүгийнхээ хамт нэгэн эцэг тэднийг угтсан. Бусад есөн дагалдагчид муу ёрын сүнсийг зайлуулах гэж оролдсон боловч амжилтад хүрээгүй. Есүс муу ёрын сүнсийг хүүгээс зайлуулан, хүүг эцэг рүү нь буцаасан.

Сургаал заах болон эдгэрлийн талаарх хамгийн анхны үйлчлэлээ эдгээр есөн дагалдагчид амжилттайгаар дуусгаад ирсэн хэдий ч энэ нэг л муу ёрын сүнсийг тэд зайлуулж чадаагүй. Яагаад? Учир нь, магадгүй тэд сүнслэг байдлын хүмүүжил болох мацаг барилт болон залбирлыг хийлгүй орхигдуулсан байх. Залбирал дутагдсаны улмаас амжилтгүй болсныг нь Есүс тайлбарлах үед, тэд даруу болгогдсон байх.

Сүнслэг байдлын хүмүүжил нь амьдралын ямар ч тал дээр, ялангуяа хүүхдийн хүмүүжилд зайлшгүй шаардлагатай байдаг. Хүүхэд өсгөх гэсэн хүч чадал шаардсан ажил нь таниас өдөр бүр Бурхан руу эргэхийг болон цаг хугацааныхаа хамгийн шилдгийг нь Түүнд зориулахыг шаарддаг. Үүнээс өөрөөр та яаж Түүний мэргэн оюун ухааныг сонсож чадах вэ?

Эцэг эх байх гэсэн хүч чадал шаардсан ажилд тууштай сүнслэг байдлын хүмүүжил таныг бэлтгэдэг.

Бичээс

Ѳдѳр 68Ѳдѳр 70

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com