Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 70 дахь өдөр

АМРАХ ХЭРЭГЦЭЭ

Христ дагалдагчдаа хоёр хоёроор нь Бурханы хаанчлалын тухай тунхаглуулахаар бас өвчтэй хүмүүсийг эдгээн муу ёрын сүнснүүдийг зайлуулахын тулд анхны илгээлтийн аянд нь явуулсан. Тэдний аянууд үнэхээр гайхамшигтай амжилттай байсан бөгөөд тэд юу болсон талаар мэдүүлэхээр буцаж ирцгээсэн. Тэдний эргэн тойрныхон тэдний ямар их амжилттай байгааг анзаарч байсан нь харагдаж байна, учир нь тэд хоол ч идэх завгүйгээр үйлчлэлээ хийж байсан!

Ямар мэдрэмж төрөх вэ гээд төсөөлөөд үз—амжилтаар дүүрсэн, таны анхаарлыг татахын төлөө хүмүүс хашхиралдан байгаа бөгөөд таньтай жоохон ч болов цагийг өнгөрүүлэхээр гуйж гувшиж байгаа гэж төсөөлөөд үз. Бусдад хэрэгцээтэй байгаа ийм мэдрэмж нь үнэхээр сайхан мэдрэмж байх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч хэмжээ хязгаар гарцаагүй хэрэгцээтэй болохыг Есүс мэдэж байсан, хэмжээ хязгаар тогтоохгүй бол дагалдагчид амархан эцэж цуцах нь гарцаагүй байсан. Тэдэнд амрах цаг хэрэгтэй байсан.

Таньд ч бас ялгаагүй амралт хэрэгтэй. Хүүхдүүддээ та хором бүрт хэрэгтэй бас бусдад ийм ихээр хэрэгтэй байна гэдэг нь үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлж болох л юм. Та бол хүч чадлын хувьд хязгаарлагдмал бөгөөд хааяа хааяахан амарч байхгүй бол хэнд ч хэрэггүй болох болно гэдгээ та ойлгох ёстой.

Амрахад болон сэргэхэд цаг гаргах нь таньд бас хүүхдүүдэд тань ч мөн адил маш чухал зүйл.

Бичээс

Ѳдѳр 69Ѳдѳр 71

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com