Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 73 дахь өдөр

ДҮР ЭСГЭХ

Таны хийх ёсгүй зүйлийг айдас таниар хийлгэхэд хүрсэн тохиолдол таньд олон байдаг уу? Айдас бол бусдаар хүлээн зөвшөөрөгдөх, аливааг хянах гэх мэт хэрэгцээ, өөр амьдралын хэв маягт дурлах, эсвэл "амжилт" руу алхах алхаанаас бусдаас хоцорчих вий гэсэн санаа зовнилоос үүдэн гарах нь элбэг. Эдгээр айдсуудын нийлбэр бол "хүнээс айх айдас" гэсэн үзэл санаа мөн.

Хүнээс айх айдас бол урхи мөн гэж Библид хэлсэн байдаг, учир нь энэ бол Бурханаас айх айдсыг орлогч зүйл мөн. Хүний өмнө ямар байх вэ гэдэгт бид санаа зовох үед, Бурханлаг зүйлсийн оронд дэлхийн зүйлсийн араас бид зүтгэж эхлэдэг. Энэ зүтгэл Бурханаас нуугдмал байдаггүй. Тэр бидний зүрх сэтгэлийг нэвт хардаг бөгөөд биднийг өдөөж байдаг айдсыг маань ч хүртэл Тэр мэддэг. Бид хүлээн зөвшөөрөгдөх, хяналтыг олж авах, эсвэл Бурханы ажилд ашиглагдсаныхаа төлөөх урдчилгаа болгон арай дээр амьдралын хэв маягийг олж авахын тулд өөрсдийнхөө хүчин чармайлтыг зөвтгөхийг хичээдэг боловч Тэр биднийг өдөөж байдаг жинхэнэ айдсыг маань мэддэг.

Дүр эсгэхийг анагаах арга бол Бурханаас ганцхан айх юм.

Бичээс

Ѳдѳр 72Ѳдѳр 74

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com