Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 76 дахь өдөр

ХҮЛЭЭ

Өдрийн хорин дөрвөн цаг. Долоо хоногийн өдөр бүр. Ямар ч цаг завгүйгээр хурдлан байхдаа хүүхдээ хүмүүжүүлэх талаархи шийдвэрүүдийг тогтмол гаргахыг биднээс шаардаж байдаг. Энэ дарамт нь нь үнэхээр дааж давшгүй мэт санагдах боломжтой. Энэ явцад, бидний мэдрэлийн систем болон итгэл шалгагддаг. Шаардлага юунаас ч өндөр байх үед энэ сургаалд бид хамгийн ихээр хамааралтай байдаг байж болох юм. "Ямар нэг юм хийгээч" хэмээн таны бодол санаа хашхиран байхад Эзэнийг хүлээнэ гэдэг үнэхээр амаргүй зүйл. Гэвч таны зүрх сэтгэлийг Бурхан хүчирхэгжүүлэх хүртэл, үйлдлүүд тань өөрийн мэдэлгүй бас үр нөлөө муутай байх боломжтой. Өөрийнхөө яаруу сандруу гаргасан шийдвэрт найдахыг оронд, Бурханы сайн болоход итгэн бас Түүний зүг чигийг хүлээ. Тэр таньд шаардлагатай хүч чадал болон мэргэн оюун ухаанаар таныг хангах болно (Еврей 13:20-21).Шахалтан дор байхдаа, тэвчээртэй байж улмаар зүрх сэтгэлийг тань хүчирхэгжүүлэх болон үйлдлүүдийг тань чиглүүлэхэд Эзэнийг хүлээ.
Ѳдѳр 75Ѳдѳр 77

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com