Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 81 дахь өдөр

ЗАЛБИРЛЫН ХАРИУЛТУУД

Эцэг эх байх гэдэг нь энэ сургаалийг сорьдог цөөн хэдэн зүйлсүүдийн нэг нь мөн. Бид хүүхдүүддээ хайртай учраас, тэдэнд юу сайн болохыг бид мэддэг гэж таамагладаг. Бидний төлөвлөгөөний дагуу үйлдээсэй гэж бид Бурханаас залбиран гуйдаг бөгөөд сорилт, шаналгаатай, хэцүү замаар Бурхан заримдаа биднийг дагуулах үед нь бид үнэхээр цочирддог.

Миний хувьд, би Бурханыг "ертөнцийн автоматаар худалддаг машин" мэтээр харж байгаагаа ойлгох үед, буцаж эргэхээс өөр аргагүй цэгт хүрч очсон. Би залбирах үедээ, яагаад ч юм Тэрээр миний нөхцөл шаардлагуудад нийцүүлэх үүрэг хүлээсэн мэт надад санагдсан. Тэгээд, залбирлын талаарх үзэл бодлыг минь өөрчилөхүйц энгийн зааварчилгааг найз маань надад өгсөн. " Залбирал бол таны хүсэлтэй Түүнийг нийцээч гэж гуйхын оронд Түүний хүсэлтэй өөрийгөө нийцүүлэхийг Бурханаас гуйхыг хэлнэ."

Бурхан таньд болон таны хүүхдүүдэд яг юу үнэхээр хэрэгтэйг маш сайн мэддэг. Бид залбирах үед, Өөртэй нь болон Өөрийнх нь ажилтай зохицсон тийм байдлаар, Тэрээр тэдгээр залбирлуудад хариулт өгөх ажилдаа ордог. Бидний хүсч байснаас Түүний хариулт тэс өөр байх үед ч хүртэл Түүний хариултын мэргэн ухаанд найдахыг итгэл гэдэг.

Бурханы хүсэл үнэхээр биелээсэй гэж гэж чин сэтгэлээсээ залбирахын тулд, Түүний хүсэл бол миний гэр бүлд хамгийн шилдэг нь гэдэгт бид найдах ёстой.
Ѳдѳр 80Ѳдѳр 82

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com