Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХҮЧ ЧАДЛААРАА ДАРУУ БОЛГОГДСОН
Эцсийн Зоогийн үеэр ч хүртэл Есүсийн дагалдагчид ирж буй Хаанчлалд хэн нь хамгийн агуу болох талаар маргалдаж байсан. Эрх мэдэл болон байр суурийг хүссэн учраас тэд хамгийн агуу байдлын жинхэнэ эх үндсийг анзааралгүй өнгөрүүлсэн.
Эзэнд найдахын оронд Бурханаас өгөгдсөн хүч чадалд найдах нь бидний хамгийн агуу сул тал болох талтай. Бидний зүрх биднийг хуурах бас өөрсдийнхөө хүч чадалд найдахыг урамшуулах боломжтой (Иеремиа 17:9). Жишээ нь, Абрахамын хүч чадал бол түүний итгэл байсан боловч Египетэд ирээд Сараигийн талаар худал хэлсэн (Эхлэл 12:10-13:4). Мосегийн хүч чадал бол түүний даруу зан байсан (Тооллого 12:3) боловч цөлд байхдаа тэрээр уурлан бухимдаж, ухаангүйгээр үйлдэл хийж улмаар Эзэний өгөх нутагт орох эрхгүй болсон (Тооллого 20). Петр Эзэнийг хэзээ ч орхихгүй хэмээн бусдын өмнө онгирч байсан боловч тэр Түүнийг гурван удаа үгүйсгэсэн (Лук 22:54-62).
Бурханаас хамааралтай байхыг жинхэнэ хүч чадал гэдэг болохыг эдгээр алдаанууд бидэнд сануулж байна. Хүүхдийнхээ хүмүүжлийн талаар шийдвэр гаргах бүртээ та залбирлаараа дамжуулан Бурханы мэргэн ухааныг тогтмол эрж хайж байна уу? Хүүхдийн хүмүүжилд та хамгийн ихээр өөртөө итгэлтэй байх үедээ, өөрийнхөө хүч чадлын оронд Түүний хүч чадлаас хамааралтай байгаа эсэхдээ анхаар.
Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил (1 Коринт 10:12).

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com