Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 88 дахь өдөр

ЭЦГИЙН ХАЙР

Хүүхдүүдээ төрсний дараа та ямар хурдан бас ямар ихээр тэднийгээ хайрласнаа та гайхшран бодож байсан уу? Хүн төрөлхтний үзүүлж чадах хамгийн цэвэр бас хамгийн хувиа үл хичээсэн хайрыг эцэг эх байх гэж ихэнхдээ тодорхойлсон байдаг. Энэ нь хичнээн хэцүү боловч, сайн хүмүүжил бол энэ хайрын зүгээр л нэг тусгал гэдгийг эцэг эх бүр мэддэг. Хүүхдүүд маань уурлах байх гэдгээс эмээсэндээ бид шийтгэлийг хүлээлгэлгүй өнгөрүүлдэг учир нь удаан хугацааны дараа ирэх бойжилтоос богино хугацааны амар тайван байдал чухал гэж бид үздэг.

Хичнээх хүчтэй боловч, бидний хүүхдүүдээ гэсэн хайр маань, Бурханы биднийг гэсэн хайрын бүдэгхэн тусгал л байдаг. Бидний эцэг эх байх аялал Бурханы эцэг болохынх нь хувьд байдаг зан чанаруудад талархах гайхалтай боломжийг бидэнд олгодог. Үүгээр дамжуулан, Түүний дагалдагчдыг урамшуулж байсан тэр гүн хайрыг нь бид арай илүүгээр ойлгох боломжтой болдог.

Эцэг эх байх нь Бурханы хайрыг гүнээр ойлгох гайхалтай арга зам мөн.

Бичээс

Ѳдѳр 87Ѳдѳр 89

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com