Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 89 дахь өдөр

ЯАГААД ЗАЛБИРАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

Эцэг эх байх хамгийн нэгдүгээрх багаж бол залбирал. Ууртай, цухалдсан, бачимдсан, төөрөлдсөн эсвэл яг юуг хийхээ сайн мэдэхгүй байх үед таны хамгийн түрүүний хариу үйлдэл залбирал байх хэрэгтэй. Гэвч, яагаад гэдэг талаар та бодож үзэж байсан уу? Хэрэв Бурхан бидэнд юу хэрэгтэйг аль хэдийн мэддэг юм бол яагаад Тэрээр зүгээр л хангаад өгчихдөггүй юм бол?

Залбирах нэг шалтгаан бол Бурхан тушаасан учраас гэдэг нь тодорхой; "та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй". Нэмж хэлэхэд, Амьдралыг Зохиогчтой хамтаар амьдралын асуудлуудыг шийдвэрлэх бол онцгой боломж мөн. Бурхан бүхнийг хянаж байгаа бөгөөд Тэрээр бидэнд өөрсдийнхөө эцэг эх байх үүргийг зөв талаас нь ойлгоход залбирал бидэнд сануулах байдлаар тусладаг. Бидний хүсэл Бурханыхтай нийцэхийн төлөө бид залбирах үед Түүний хүсэл яг юу болох талаар тодорхой ойлголтыг өгөхийн төлөө бидний зүрх сэтгэлд Тэрээр ажлаа хийх болно. Залбирал бол зүгээр л онолын дасгал биш; харин Тэнгэрлэг Эцэгтэйгээ шууд ярилцах боломж мөн. Ямар онцгой эрх бас ивээл вэ!

Залбирал дотроо Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярилцах боломжийг бүү алд.

Бичээс

Ѳдѳр 88Ѳдѳр 90

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com