Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 94 дахь өдөр

БУРХАНЫ БҮТЭЭЛ

Бүтээлийг Грек хэлэнд poiema гэдэг бөгөөд үүнээс "poem" буюу шүлэг гэсэн үг гаралтай. Ром 1:20-р эшлэлд Бурханы мөнх хүч ба Бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр, Түүний шүлгээр харагдах боломжтой болохыг Паул тайлбарлахын тулд үүнийг мөн ашигласан байдаг. Түүний алдрыг харуулах болон ил гаргахын тулд бүх бүтээл Бурханы гайхамшигт ур чадварыг агуулдаг бөгөөд хүүхдүүд маань ч бас энэ урлагийн тоглолтын нэг хэсэг болохыг Паул бидэнд хэлдэг!

Бидний хүүхдүүдийг бүтээхийн тулд болон " сайн үйлсийн төлөөх" замыг дагах тэдний замыг бэлтгэхийн тулд Бурхан тийм их хайр ба халамжаа оруулсан юм бол хүүхдүүдэд маань Бурханы бэлтгэсэн тэр замыг олохын тулд хөдөлмөрлөх бас Түүнгүйгээр мөрөөдөж буй ямар нэг замаасаа бууж өгөх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой биш гэж үү?

Бурхан бол Агуу Бүтээгч бөгөөд бидний хэний ч харж чадахгүй тийм агуу ажлыг бэлтгэн хийж байгаа. Үүнд бид бүгдээрээ оролцох шаардлагатай. Өөрийнхөө агуу дизайнаар бидний дотор бүтээсэн тэр гүйцэтгэх үүргийг олох замаар бид оролцох боломжтой. Өөрсдийнхөө хуруугаар зурсан болхидуухан зургийг зурахыг хичээхээ больж улмаар Түүний ажил доторх Бурханы бүтээлүүдтэй нэгдэх замаар энэ асуудлыг шийдвэрлэцгээе.

Өөрсдийнхөө тусгаар төлөвлөгөөнүүдийг Түүнд бууж өгч улмаар өмнө нь хэзээ ч бүтээгдэж байгаагүй агуу бүтээл дэхь өөрийн үүргийг олж эзэмшицгээе!

Бичээс

Ѳдѳр 93Ѳдѳр 95

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com