Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ГОМДОЛЛОХ БОЛОН МАРГАХ
Замын хөдөлгөөн, юмны үнэ, урт дараалал, уйлагнах хүүхдүүд,захирангуй боссууд. Өдөр бүр үглэх, гомдоллох болон маргалдах олон боломжууд элбэг байдаг. Та өгөөшөөр зууран авдаг уу?
Ихэнх тохиолдолд бид эдгээр нөхцөл байдлуудад бодолгүйгээр буруу хариуг өгдөг боловч эдгээр нь хүчит, хайрын Бурханд итгэх итгэлээ бусдад харуулах боломж гэдэг талаас нь хараад үзээрэй. Зовлонгоо бид Бурханы тэнгэрлэг нүдээр харах үед тэдгээр нь сэтгэл ханамж болон амар тайван дэлхий бидэнд хэрхэн хандаж байгаагаас хамаардаггүй, харин энэ дэлхийд бид хэрхэн хандаж байгаагаас хамаардаг болохыг хүүхдүүддээ харуулах боломж болон хувирдаг. Гомдоллохгүйгээр эсвэл маргахгүйгээр хүндрэлийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа тэдэнд харуул бас эдгээрээс огт хамаарахгүйгээр өдөр бүр чадлаараа зүтгэ. Энэ хандлага таны хүүхдүүдэд "гэрэл" болох болно.
Гомдоллон бас маргахаа больж, улмаар Бурханы төлөвлөгөөнд итгэж байгаагаа хүүхдүүддээ харуулцгаая.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com