Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 87 дахь өдөр

ШИЙТГЭЛҮҮДИЙГ ДАВАН ТУУЛАХ ХҮЧ

Таньтай харилцах харилцаа бат бөх байгаа үед хүүхдүүд маш хатуу шийтгэлүүдийг даван туулах чадвартай байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд хүмүүжил шаардагдах үед үүнийг мартахгүй байх нь маш чухал. Тэдний буруу сонголтууд тэднээс таныг холдуулах байх гэдэг нь тэдний хамгийн том айдас байдаг бөгөөд тийм учраас таны уур тэдэнд маш аймшигтай байдаг.

Харилцааны илт муудах нь тэднийг нуугдах, худал хэлэх, бусдыг буруутгах болон таниас айхад хүргэх боломжтой. Тийм учраас шийтгэлийг бусдыг ойлгох байдалтай хамт үзүүлэх ёстой. Хэрэв та уураа барьж чаддаггүй бол хүлээ тэгээд тайвшир, тэгснээрээ та шийтгэлийг бусдыг ойлгох байдалтай үзүүлэх боломжтой болно. Эцэст нь хэлэхэд, уур бол түр зуурынх байдаг бол таны тэдэнд үзүүлэх өршөөл тань насан туршийнх байдаг.

Бидний Төгс Эцэг болох Түүний өршөөлийг бид хэзээ ч алддаггүй гэдэг нь энэ дэлхий дээр эцэг эх болохын маань хувьд төгс үлгэр жишээ мөн. Энэ амлалтынх нь төлөө бид "Эзэнд магтаалын дууг өргөх" бас бидний гэмээс болж Түүний хайр хорогддоггүй гэдэгт өдөр бүр талархах хэрэгтэй.

Уурын оронд бусдыг ойлгох байдлын хамтаар шийгтэлийг оногдуулах байдлаар өөрийнхөө хайрыг харуул.
Ѳдѳр 86Ѳдѳр 88

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com