Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 74 дахь өдөр

САНАА ЗОВОЛТ

Та санаа зовдог уу? Бидний ихэнх маань санаа зовдог боловч Есүс бидэнд санаа зовох зүйл ганц ч байхгүй гэж маш тодорхойгоор хэлдэг. Үнэн хэрэгтээ, энэ нь бидний хүссэнээс эсрэг үр дүнд хүргэх болно гэж Тэр хэлдэг! Бидэнд санаа зовох шаардлага байхгүй, учир нь бидний түүх хэрхэн төгсөхийг бид мэддэг. Хэрэв бидний найдвар баталгаатай байвал (Еврей 11:1-г үз), бид өнөөдрийн эсвэл маргаашийн зовлонгын талаар санаа зовох шаардлагагүй. "Санаа зоволт биднийг үгүйрүүлдэггүй, харин санаа зовсоны маргааш нь зовлонд хүргэдэг; энэ нь өнөөдрийн хүч чадлыг үгүйрүүлдэг." гэж Corrie Ten Boom хэлсэн байдаг.

Бид өөрсдийгөө санаа зовохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үүний хариулт бол итгэл мөн. Бидний зүрх сэтгэл Бурхан дээр төвлөрсөн үед, бид амьдралыг мөнхийн хараагаар хардаг. Бид Бурханы зорилгыг хамгийн түрүүнд тавих чадвартай болдог. Бидний асуусаар байх ёстой асуулт бол, "Миний зүрх сэтгэл хаана байна вэ?" Хэрэв миний зүрх сэтгэл дэлхийн зүйлсэд төвлөрсөн байх юм бол би үргэлж санаа зовсоор байх болно, учир нь дэлхийн үнэт зүйлс бол тодорхойгүй байдаг. Хэрэв миний зүрх сэтгэл Бурхан дээр төвлөрсөн байх юм бол, би Түүний хүч чадалд найдах болно.

Агуу итгэл санаа зоволтыг маань үгүй хийх чадвартай.

Бичээс

Ѳдѳр 73Ѳдѳр 75

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com