Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 66 дахь өдөр

ТЭСВЭР БА ТЭВЧЭЭР

Зарим эцэг эхчүүд эцэг эхдээ үргэлж таалагдахыг хүсч байдаг үгэнд оромтгой хүүхдүүдээр ивээгдсэн байдаг. Зарим хүүхдүүд хил хязгаарыг шалгамтгай байдаг. Энэ байнгын зөрүүдлэх байдал нь эцэг эхчүүдийг тэсвэр тэвчээрийнх нь ирмэг рүү түлхдэг.

Талархах зүйл гэвэл, та Тэнгэрлэг Эцэг рүүгээ хандах боломжтой. Нэгээс бусад бүх хүүхдүүд нь тоо томшгүй олон удаа тэрслэх ямар байдгыг Тэрээр үзсэн учраас Тэр таны юуг туулж буйг сайн ойлгодог. Тэр таныг Өөрийнхөө хүч чадлаар хүчирхэгжүүлэхээ амласан байдаг бөгөөд тэгснээр "та бүхий л тэсвэр тэвчээрт хүрэх болно".

Тэрслэмтгий хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд шаардлагатай тэсвэр тэвчээрийг нь Бурхан өгдөг. Гуй!
Ѳдѳр 65Ѳдѳр 67

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com