Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар
ЗОЛИОС
Маш өндөр золиос гаргахуйц байхад ч хүртэл Абрахам дуулгавартай байсныг бид хараад гайхширдаг. Гэвч бидний олонх маань үүний адилаар хүүхдүүдээ золиослоход бэлэн байдаг—тахилын ширээн дээр бус—харин энэ дэлхийн хүсэлд нийцүүлэн золиослоход бэлэн байдаг. Энэ золиосонд хутга шаардлагагүй, харин өдөр бүр буулт хийх залиар энэ золиос цаазлагддаг. Харилцаануудад шаардлагатай цагийг хэт их завгүй төлөвлөгөө шахан зайлуулдаг. Хүүхдийн "амжилт" ямар их ач холбогдолтой болохыг харуулсан мессэжүүд. Бид тэднийг өөрсдийнхөө тусгал хэмээн хардаг учраас хүүхдүүдээ аливааг үйлдүүлэхээр шахаж байдаг. Эрх мэдэл, гоо үзэсгэлэн болон алдар хүндийн араас хөөцөлдөхөд цаг ба мөнгө хөрөнгөө үрж байдаг.
Өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ үнэ цэнийг дэлхийн хэмжүүрээр тогтоох худал мессэжүүдээр бид бөмбөгдүүлдэг. Абрахамын адилаар, энэ золиосыг зогсоол дээр авч ир хэмээн Бурхан биднийг дуудаж байна. Гэвч бид түр зуурын зүйлсийг алгасан мөнхийн мэлмийгээр аливааг харах ёстой. Бид бүтээлийн оронд Бүтээгчийг магтахыг сонгох ёстой.
Хүүхдүүдээ Бурханд өргө улмаар тэдний амьдрал дахь Түүний төлөвлөгөөг илрүүлэхэд шаардлагатай цагийг зарцуул.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com