Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 60 дахь өдөр

ХҮМҮҮЖИЛ БОЛ ҮЛГЭР ЖИШЭЭ МӨН

Бурханлаг эцэг эх байхад бэлтгэх нь Бурхантай ойр бас өдөр бүрийн алхаатай байхыг шаарддаг. Эцэстээ, Тэр бол хүн төрөлхтний Эцэг шүү дээ. Түүнд хэдэн тэрбум хүүхдүүд бий! Биднийг эцэг эх байх аянд үлгэр жишээ болгохын тулд Өөрийнхөө бодол санаа болон туршлагуудаасаа Тэрээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Эцэг эх болох өнцгөөс Библийг унш, тэгээд та үүний агуулах асар их мэдлэгийг харахдаа та үнэхээр гайхширах болно.

Бусдын амьдралд үр нөлөөтэй байхын тулд тэрээр өөрөө хүмүүжүүлэгдэх шаардлагатай болохыг нь Паул Тимотод энэ сургаалиар дамжуулан хэлдэг. Хамгийн чухал үлгэр жишээ хаанаас олддог болохыг дараа нь тэрээр түүнд хэлсэн байдаг, "Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм" (2 Тимот 3:16-17).

Библи судлал нь таныг Бурханыг дуурайхад бас Түүний мэргэн оюун ухаан таниар дамжуулан гэрэлтэхэд тусладаг.

Бичээс

Ѳдѳр 59Ѳдѳр 61

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com