Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 50 дахь өдөр

НАЙДВАРЫН МААНЬ ТОДОРХОЙ БАЙДАЛ

Ирээдүй маань баталгаатай гэж мэдвэл бид одоо үедээ баясгалантай амьдарна. Христитгэлт эцэг эхчүүдийн хувьд бид Бурхантай мөнх амьдрахаас, дэлхий дээр, биднийг хэн ч салгаж чадахгүйг мэдэх тул амьдралын сорилтуудад тайван ханддаг билээ. Хүүхдүүд чинь сурлагын тааруухан дүнтэй хуудас, гээсэн тоглоом, найзаасаа болих, найзуудтайгаа зодолдох гээд — урам хугарсан туршлага хуримтлуулахад нь — найдварын энэ мэдээг тэдэндээ дамжуул.

Өдөр тутмын үйл явдлуудад өгч байгаа хариултаар бидний итгэл илэрдэг. Заримдаа бид Эзэнд итгэдэг хүмүүсийн үр дүнгийн төгсгөлийг мартчихдаг. Бид Түүнтэй хамт, Түүний төлөө амьдарч хаанчилна шүү дээ. Ирээдүй маань баталгаатай.

Ирэх цагуудын сорилтондоо ч эсвэл ялахдаа ч найдвар дотор баярлаж хөөр, тэгээд тэр баяр хөөрөө хүүхдүүддээ дамжуулан өг.
Ѳдѳр 49Ѳдѳр 51

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com