Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 47 дахь өдөр

ДУРСАХ ТҮҮХҮҮД

Арван хоёр чулууны дурсгал нь Бурханы нигүүлсэл ба хүч чадлыг агуугаар сануулдаг. Израилын хүүхдүүд үүнийг харах бүртээ түүхийг нь сонсож Бурханы талаар суралцдаг байсан. Тэр дурсгал эцэг эхчүүдийнх нь бодолд ч Бурханы итгэмжит байдлыг шинэхнээр нь хадгалдаг байсан.

Бид бүгдэд залбирлын хариулт болон амьдралд маань Бурханы хийсэн зүйлийн талаар олон дурсамжууд байдаг. Тэр түүхүүдийг та хүүхдүүдтэйгээ хэр ойрхон хуваалцдаг вэ? Сорилттой нүүр тулах үедээ өнгөрсөн амьдралд тань Бурхан хэрхэн хангасныг санахаасаа илүүтэйгээр айдас дээрээ бид илүү төвлөрөх гээд байдаг. Бурханы нигүүлслийг хүртэх бүртээ бодолдоо тухайн тохиолдлын дурсгалыг босго (та бичиж тэмдэглэсэн ч болно). Тэдгээр нь таны дурсгалын чулуунууд болно.

Хүүхдүүдтэйгээ Бурханы итгэмжит байдлын түүхийг хуваалцах замаар тамир тэнхээ, урам зориг өг.

Бичээс

Ѳдѳр 46Ѳдѳр 48

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com