Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар
"Гүйцээ, одоо бүхнийг би ингээд төгсгөе."
Мягмар гарагийн орой 8 цагт үл мэдэгдэх утаснаас ийм мессэж манай найз Райнд иржээ. Тэрээр маш их завгүй өдрийн дараа хүүхдүүдээ оронд нь оруулж үнсчихээд буйдан дээрээ суусан аж.
"Уучлаарай, хэн бэ?" гэж тэрээр эргүүлэн бичжээ.
Түүнийг Сара гэдэг. Тэрээр буруу утас руу мессэж бичсэнээ ойлгон уучлалт гуйсан аж.
"Хүлээгээрэй", "Би танд тусалж чадна." гэж тэр эргүүлэн бичив.
Тэр хоёр бараг гучаад минут бие бие рүүгээ мессэж бичжээ. Тэрээр өөрийнхөө түүхийг Райнд ярьжээ. Үнэхээр харамсалтай түүх байлаа. Хамгийн сүүлчийн шарх нь түүнийг хүчирхийлэгч найз залуу нь түүнээс салсан явдал байв. Түүний үзэж туулсан зүйлсээс үл хамааран Есүс түүнд ямар их хайртай, Бурханы хувьд тэр ямар үнэ цэнэтэй нэгэн болох талаар Райн түүнд хэлсээр байлаа. Өөрийнхөө амьдралыг хорин хоёр настай хүүгийн үзэл бодолд бүү үндэслэ хэмээн Райн түүнд хэлжээ.
"Нэгэнт оройтсон", "Би бүтэн шил дүүрэн эм аль хэдийнээ уусан" гэж тэрээр бичжээ.
Райн түүнээс хаана байгааг нь шалан гуйжээ. Тэрээр эхнэртэйгээ хамт байгаа газарт нь очоод түүнийг эмнэлэгт хүргэх болно гэжээ. Тэрээр хаана байгаагаа хэлсэнийх нь дараа тэд түүнийг эмнэлэг рүү яаралтай хүргэсэн бөгөөд эмч нар яаралтай арга хэмжээ авсны үр дүнд, түүний амь аврагджээ.
Дараагийн хэдэн сарын турш, Христ дотор тэрээр ямар үнэ цэнэтэйгээ харахад нүд нь бага багаар нээгдэж эхэлсэн. Тэр ч бүү хэл өөрийнхөө амьдрал дахь Бурханы төлөвлөгөөг эрж хайхаар тэрээр Христитгэлт их сургуульд элсэн оржээ. Бурхан түүнийг аварсан; дэлхийгээр-тэр ч бүү хэл өөрөөр нь үнэ цэнэгүй гэж үзэгдсэн байсан амьдралыг Тэрээр авч орвонгоор нь эргүүлэв. Тэрээр Христ амиа золиосолсон үнэ цэнэтэй охин нь байв.
Нэг найз маань хувиараа бизнес эрхлэх чиглэлээр Бизнесийн удирдлагын Магистрт суралцаж байх үед нь санхүүгийн профессор нь нэгэн үндсэн ойлголтыг тэдний толгойд үрслүүлжээ: аливаа зүйлийн үнэ цэнэ нь хэн нэгэн үүнийг худалдан авахын тулд ямар үнэ төлөхөөр тодорхойлогддог.
Бидний авралын төлөөх төлөөс нь Бурханы Хүү болох, Есүс Христийн цус байв. Үүнээс илүү төлөөс гэж байх уу? Үүнээс илүүгээр таныг үнэ цэнэтэй нэгэн мэт мэдрүүлэхүйц юу байх вэ?
Бидний төлөө Бурханы төлсөн төлөөс дээр өөрсдийнхөө үнэ цэнийг үндэслэхтэй бид өдөр бүр тэмцэлддэг. Өөрсдийнхөө үнэ цэнийг хэмжих өөр өөр ханшийг бид хэрэглэх нь бий. Бид амжилт, гэр бүл, гадаад төрх, эд баялаг, арьс өнгө, боловсрол, удирдах чадвар, бусдад нөлөө үзүүлсэн тоо хэмжээ, эсвэл "хоосон зайг нөх" зэрэг ханшийг бид хэрэглэдэг.
Хүн төрөлхтөн өөрсдийнхөө үнэ цэнийг нотлохоор улангасах эсвэл ямар ч үнэ цэнэгүй мэт мэдрэмжээсээ болоод цөхөрсөн амьдралаар амьдардаг.
Энэ бол сүнсэндээ сайнмэдээг тунхаглахын хүч чадал бүхий үр нөлөөллүүдийн нэг нь мөн. Таныг аврахын тулд төлөгдсөн агуу их үнэ цэнийг өөртөө сануулах байдлаар Христ доторх үнэ цэнээ сүнсэндээ сануулах явдал мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.
More