Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

7-с 6 дахь өдөр

Еверест уулын сүүдэрт орших Непалын нэгэн тоостой тосгонд, охидын 80 орчим хувь нь зарагдах хувь заяатай байдаг учир нь тэд Бади хүмүүсээс хамгийн доод бүлгийн доторх хамгийн доод дэд бүлгийн хүмүүс аж. Өнгөрсөн амьдралдаа тэд үнэхээр ноцтой гэмүүдийг үйлдсэн учраас Карма тэднийг шийтгэн дэлхий рүү байгаа нийгмийн бүлэгт нь илгээсэн гэж тэдний шашин үздэг. Бусад хүмүүс хүртэл тэдэнд тусалдаггүй учир нь Карма тэднийг шийтгэхийг тэд болиулахыг хүсдэггүй. Үүнийг үр дүнд Бади охид дэлхийд нэг хүнд ногдох хувиар хамгийн ихээр хүний наймаанд өртдөг. Тэдний төрсөн нийгмийн бүлэг нь тэд ашиглагдан, худалдагдан, хүчирхийлэгдэх зэргээр-нохойноос ч дор үзэгдэхээр хувь заяаны төөрөгт автсан гэсэн үг аж.

Тэнд л миний найз Райн Ландана хэмээх хамгийн үзэсгэлэнтэй арван настай охинтой танилцжээ. Аав нь түүнийг Энэтхэг янхны газарт худалдахаар тохирсон байж. Ээж нь үүнийг төсөөлж ч чадахгүй байсан бөгөөд нөхрийгөө үзэсгэлэнтэй охиныгоо зарахыг нь болиулах гэж оролдсон ч тэрээр бодлоо өөрчлөхгүй байв. Тэрээр эхнэрээ зодож эхэлжээ, учир нь тэрээр охиныгоо зарахыг хүсэхгүй байлаа.

Тэд энэ талаар олж мэдэнгүүтлээ, нийгмийн ажилтнууд, хуулийн байгууллагын хамтаар маш түргэн шуурхай арга хэмжээ авчээ. Тэд түүний адил охидыг аюулгүй, дулаанхан, гэдэс цатгалан, хайр халамжтай байлгадаг тийм аюулгүй газарт Ланданаг авч ирэв. Ландана сайнмэдээг сонсжээ. Есүсээр дамжуулан бид Бурханы гэр бүлт үрчлэгддэг болохыг тэр сонсчээ. Дэлхийн ийм төрлийн хэсэгт орших хүмүүсийн хувьд сайнмэдээний энэ хэсэг хамгийн хүч чадал бүхий хэсэг аж.

Өөр нэгэн Бади охинтой найз Райн маань сайнмэдээг хуваалцаж байхдаа тэрээр ийнхүү хэлжээ, "Овог чинь Бади байхаа больсон гэж Сайнмэдээ чамд заадаг. Чиний нэр Жарла Бади байхаа больж Жарла Христ болсонтой адилхан, учир нь одоо чи Түүний гэр бүлд, Түүний нийгмийн бүлэгт орсон." Түүний нүд гэрэлтэн, боломж, найдвараар гэрэлтсэн нүдээр тэрээр түүн рүү эгцлэн харжээ. "Энэ үнэн байх боломжтой гэж үү?" хэмээн тэр асуулаа. "Тиймээ, энэ бол дэлхийн хамгийн үнэн үнэн мөн!"

Ландана гэр бүлийнхээ, нийгмийн бүлгийнхээ, цусан төрлийнхөө ичгүүрийг ардаа орхин, баяртайгаар Бурханы гэр бүлд нэгджээ. Бурхан түүний Аав болсон бөгөөд өөрийнхөө бяцхан охиныг зарах гэж байсан ааваас Түүний хайр бол огт эсрэгээрээ. Өөрийнхөө бяцхан охиныг аврахын тулд гучин мөнгөн зоосоор Өөрийгөө зарсан тэр л Бурхан бол бидний Аав мөн.

Орчин үеийн сэтгэхүй нь Христитгэл рүү хараад ийнхүү гайхширдаг, "Яагаад цус гэж? Есүсийн цусны талаар та нар яаж дуулж чадаж байна вэ?" Гэвч Христийн цусаар буцаж худалдан авагдсан хүмүүс одоо бид энэ дэлхийн цусан төрлөөс хамаагүй гүн гүнзгийгээр холбогдсон болохоо мэддэг. Есүс биднийг шинэ гэр бүлд, шинэ хувь тавиланд урьж байна. Ийм учраас Христитгэлнүүд Христийн цусны талаар бодохдоо үнэхээр дуртай байдаг.

Өнгөрснийг маань, өнгөрсөн гэм нүглийг маань ариутгахаас сайнмэдээ хамаагүй гүнзгий зүйл бөгөөд; энэ нь бидний бүхэл бүтэн өвөг дээдэс, удам судар, хамаатан саднууд болон тэдний ичгүүрийг ариутгадаг. Та дан ганц дэлхийн гэр бүлийнхээ нэг хэсэг нь байхаа аль хэдийнээ больсон; тэнгэрлэг гэр бүлд та орсон. Есүсийн цус таныг мөнхийн мөнхөд гэр бүлдээ тамгалдаг. Бид шинэ гэр бүл, шинэ гэр бүлийн өвөг, шинэ орон гэр, шинэ ахан дүүс, шинэ овогтой болцгоосон.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.

More

Think Eternity-д энэ төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thinke.org -д зочилно уу