Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

7-с 4 дахь өдөр

Нэгэн нутгийн чуулган Оросын алслагдсан тосгонд сүмийн барилга барихаар илгээлтийн аянд явжээ. Тэд Орос шоронгийн хуучин барилгын чулуугаар магтаалын өргөөг барьж байлаа. Ямар гайхалтай дүр зураг вэ!

Тэдгээр чулуунуудын чанарыг хадгалахын тулд анхаарал халамж үнэхээр их тавигдсан аж. Том чулуунуудын нэгийг нь зөөж байхдаа нэг чулууны дотор талыг нь ухаад сав хийсэн бөгөөд саван дотор яаруу сандруу бичсэн дараах бичиг байв: "Бид бол сүмийнхээ чулуунуудаар шорон барихаар коммунистуудаар хүчлэгдсэн Христитгэлтнүүд байна. Эндээ бид үхэн үхтлээ байх болно. Эдгээр чулуунуудаар хэзээ нэгэн цагт дахин сүм баригдаасай хэмээн бид залбирч байна."

Христ үхлээс дахин амилсныхаа дараа Тэрээр хамгийн түрүүнд Магдалын Мариад үзэгдэхийг сонгожээ. Тухайн үед, эмэгтэй хүний гэрчлэл шүүхэд ч хүртэл ямар ч үнэ цэнэтэйд тооцогддоггүй байжээ. Гэвч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн давуу хаант улсыг цөөнх болсон эмэгтэй хамгийн гайхамшигт мэдээгээр сүйрүүлэх боломжтой гэдгийг харуулахын тулд Есүс цөөнх болсон сул дорой эмэгтэйг Өөрийнхөө хамгийн анхны гэрчээр сонгожээ. Өнөөдөр, Ромын хаант улс сүйрсэн байхад, эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө амьдралыг Христэд зориулахаар, Бурханы хаанчлал өдөр бүр хэдэн мянгаараа өссөөр байна.

Сайнмэдээний түүх бол хэрхэн энгийн хүмүүс дахин амилалтын гайхамшигт хүчийг нүдээр үзэж, мэдэрсэн түүх юм. Та сул дорой, хүчгүй нэгэн мэт мэдрэх үе бүртээ дахин амилсан Христ таниар дамжуулан Өөрийнхөө хүчийг илчилэхэд бэлэн зогсдог гэдгийг сана. Таны амьдралд ач холбогдолгүй мэт санагдах тэр л хэсгүүдэд Христ дахин амилалтынхаа өөр нэг гайхамшгийг хийхээр төлөвлөн байдаг.

Христ Өөрийнхөө хамгийн агуу гайхамшгийг хамгийн энгийн хүмүүсийн дунд, хамгийн ач холбогдолгүй хотуудад, хамгийн энгийн цаг үед үйлдсэн байдаг. Ихэнх гайхамшгууд Иерусалим дахь сүмд үйлдэгдээгүй, харин хотоос гаднах жижиг тосгонуудад үйлдэгдсэн байдаг. Хэрэв та яг одоо энгийн газар байгаа бол Бурханы дахин амилалтын хүч тэсрэхүйц тийм төгс төгөлдөр газарт байгаа байж болох юм.

Өдөр бүр та өөрийнхөө сүнстэй сайнмэдээг хуваалцаж эхлэх үед дахин амилалтыг хамгийн энгийн байдаг л өдөрт, газарт бас хүмүүст харж эхлэх болно.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.

More

Think Eternity-д энэ төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thinke.org -д зочилно уу