Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

7-с 1 дахь өдөр

Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ?

Хэрэв та надтай адилхан бол, Сайнмэдээг хэт танил болсон учраас тэр бүр бодоод байдаггүй бас сайн давтахаа зогсоох гээд байхад соригддог. Бид үүнийг амьдралынхаа түүхийн өнгөрсөн үедээ хадгалдаг бөгөөд дотоод ухамсраараа үүнээс хойш явахыг хичээдэг. Гэхдээ бид анх удаа сонссон өдөр шигээ сайнмэдээг өнөөдөр ч бас сонсох хэрэгтэй.

Хэрэв бид өглөө бүр Сайнмэдээг өөрсдөдөө сануулдаг байх юм бол өнөөдөр бидэнд тулгарах хамгийн хэцүү тулааныг хожсон гэсэн талархалтай баяр хөөртэйгөөр өглөө сэрж, тэрхүү баяр хөөр дотор амьдрах болно.

Сайнмэдээг та өөрийн зүрх сэтгэлдээ урьдаасаа арай илүү тогтмол номлодог байх юм бол амьдрал чинь хэр зэрэг өөр байх бол?

Сайнмэдээ бидний амьдралд эерэг нөлөө үзүүлж, өдөр тутмын амьдралд маань нөлөөлдөг олон арван арга замууд байдаг. Эдгээр бүх ач тусыг бид өөрсөддөө байнга сануулдаг байх хэрэгтэй бөгөөд эдгээрийг улам илүүгээр ойлгохын тулд Бурханы хүч бидэнд хэрэгтэй.

Хэт олон итгэгчид сайнмэдээ бол хуучин мэдээ гэж боддог. Бид сайнмэдээг хэтэрхий их сонсоогүй; бид үүнийг хангалттай сонссонгүй. Үзэсгэлэнтэй алмас эрдэнэс олон талсттай байдаг шиг Сайнмэдээ нь хэзээ ч дуусашгүй гоо үзэсгэлэнтэй аж. Бид сайнмэдээнд илүү их анхаарах тусам төдий чинээгээр итгэл маань илүү бат бөх болж мөн үүнд бид төдий чинээгээр сэтгэл хангалуун байх болно.

Сайнмэдээнд бид бүхний төлөө Бурханы хийсэн бүхнийг багтаасан сануулгууд байнга байх хэрэгтэй. Учир нь сайнмэдээ нь Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд үйлчлэх хүсэл эрмэлзэлийг маань цэнэглэж, идэвхижүүлж байдаг. Бидний төлөө Тэр хэчнээн их зүйлийг хийсэн болохыг-Өөрийнхөө Хүүгээр дамжуулан бидэнд ямар ихийг өгсөн болохыг- харах үедээ бүх амьдралаа Түүнд өгөхийн тулд өөрчлөгдөж, идэвхижихээс өөр аргагүй байдалд ордог. Мөн бид төгс Аврагчийг дагах гэж хичээж байгаа сул дорой, тамиргүй гэмтнүүд байх үед маань ч гэсэн Сайнмэдээ бид ямар ихээр хайрлагдсан мөн Бурханыг дагахад бидэнд туслахын тулд бидний дотор Бурхан хичнээн их ажиллаж байгааг бидэнд сануулдаг.

Сайнмэдээний үнэнийг зүрх сэтгэлдээ байнга сануулж байхаас илүү их хэрэгцээ гэж Христитгэлтнүүдийн амьдралд огт байхгүй.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.

More

Think Eternity-д энэ төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thinke.org -д зочилно уу