Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

7-с 3 дахь өдөр

Өөрсдийнхөө сүнсэнд Сайнмэдээг номлох нь Бурханыг хайрлахад сүнсээ дасгалжуулах анхдагч арга замуудын нэг мөн. Есүсийн загалмайг сүнс чинь харах тусам таны дотор талархалтай байдал, хүндлэл өсөн нэмэгдэх болно. Золиосонд тийм арга замаар хариу үйлдэл үзүүлэхээр хүн төрөлхтөн бүтээгдсэн аж. Есүсийн золиосолсноос агуу золиос гэж байдаг эсэхийг төсөөлөхөд ч хэцүү.

Хэрэв та дэлхий даяар аялж үзэх юм бол Дуулал 103:1-дээрх "Сэтгэл минь ээ, Эзэнийг магтагтун" гэсэнтэй ижил өгүүлбэр-бүхий л төрлийн соёлд ижилхэн цуурайтан байдаг.

Энэ өгүүлбэрийг сайтар авч үзье. Давид сүнсэндээ номлох замаар өөрийнхөө сүнсийг дасгалжуулж байгаа. Давид сүнсэндээ хэрхэн мэдрэх, сайнмэдээнд ямар хариу үйлдэх ёстойг нь хэлж байгаа; Хүссэн ч бай хүсээгүй ч бай, сүнс минь Бурханыг магт. Тэрээр зүгээр л нэг сайхан дууны бадагийг дуулаагүй; тэрээр өөрөө өөртэйгөө ярьж, сүнсэндээ нэг шатаар ахь хэмээн хэлж байгаа. "Давид өөрийн Бурхан Эзэнээр өөрийгөө зоригжуулав" (1 Самуел 30:6) хэмээн хэлэх байдлаар энэхүү зуршлыг Бичээс дээр тодорхойлсон байдаг.

Энэ бол үнэхээр Христитгэлийн устан үгүй болж буй урлаг, үзэсгэлэнт сахилгажуулалт мөн. Одоогийнхоо зан араншин, тогтворгүй соёл, эргэн тойрны хүмүүс, үүнээс ч харамсалтайгаар сошиал медиагаас дохиог авахын оронд, сүнснийхээ нүд рүү нь эгцлэн хараад загалмай руу, дахин амилалт руу хар гэж хэл. Таны гэм нүглийн ачааг үүрсэн хөх няц болсон, бяцарсан мөр бүхий Христийн эелдэг зөөлөн байдлаас уу хэмээн сүнсэндээ тушаа.

Заримдаа сүнсээ харахад та хүчлэх шаардлага гардаг. Баптист гэгддэг Иохан тэнгэр огторгуй руу харан ийнхүү хэлсэн, "Харагтун!" эсвэл "Та заавал харах ёстой!" гээд цааш нь үргэлжлүүлэн, "Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга" (Иохан 1:29) гэжээ. Энэ бол өдөр бүрийн тушаал мөн. Та заавал харах ёстой! Тэрээр Өөрийнхөө хэзээ ч үйлдээгүй нүглийн төлөө агуу их зовлон эдэлсэн Есүсийн цовдлогдсон загалмайг харагтун, тэгснээр та өөрийнхөө хэзээ ч хүртэх зохисгүй байсан тэр зөвт байдлыг агуугаар таалан хүртэх боломжтой болох юм.

Сайнмэдээ бидний сүнсний өдөр тутмын хоол болж, зүрх сэтгэлийг маань хүчирхэгжүүлдэг. Сүнс маань Христийн нүүрийг даган урсах өргөсөөр хатгагдсан цусыг харах үед гомдоллох, өөрөө өөрийнхөө өмнөөс харамсах, санаа зовнилоор дүүрэх нь амаргүй болдог. Өдрийнхөө туршид эдгээрийг үйлдэх үед зүрх сэтгэлд маань талархалтай байдал цаанаасаа бий болдог.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Chosen: Remind Yourself Of The Gospel Everyday

Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.

More

Think Eternity-д энэ төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thinke.org -д зочилно уу