Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар
"Хятадын Харвард" гэдэг нэрээр олонд танигдсан Бээжингийн Их сургуулийн профессор асан Ноён Бигийн талаарх түүхийг миний найз Брайн хуваалцсан. Хэсэг оюутнуудад тэрээр Коммунист намын талаарх онигоог анги дээрээ ярьжээ. Оюутнуудын нэг нь түүний онигоог цагдааг мэдэгдсэн байна. Маргааш нь цагдаагийнхан Ноён Бигийн оффист дайран орж ирээд, ямар ч сануулгагүйгээр, ямар ч шүүх хуралгүйгээр-түүнийг алслагдсан, коммунист шоронд авч иржээ.
Тэрээр өглөө сэрэхдээ дэлхийн нэр хүндтэй академийн профессоруудын нэг гэсэн байр суурьтайгаар сэрсэн. Тэр орой тэрээр шоронгийн торны цаана хоригдсон байв. Энэ үед Хятадын шорон- өвчин, тамлалт, үхлийн үүр болсон дэлхийн хамгийн олиггүй газрын нэг байлаа. Ноён Би тэр даруй сэтгэлийн хямрал, цөхрөлд живсэн. Хэдэн долоо хоногийн дараа гэхэд түүний сэтгэлийн хямрал нь түүнийг амиа хорлох бодолд хөтөлжээ. Нэг өдөр, гунигийн манан дунд, найман давхар шоронгийн цонхон дээрээ тэрээр зогсож байв. Хятадууд шоронгийн дээд давхруудад цонхнууд суулгаагүй байлаа. Хоригдол цонхоор үсрэхээр шийдэх юм бол энэ нь ямар ч асуудалгүй амархан зүйл байлаа.
Тэрээр цонхоор гадагшаа харан, үсрэх талаар бодох үед Ноён Бигийн зүрх дэлсэн байв. Тэр л үед энэ үйл явдал болжээ. Тэрээр намуухан дуу хоолой, "Бүү яваач. Бүү яваач. Бүү яваач" гэж хэлэхийг тэрээр сонсчээ. Аргаа барсандаа тэрээр шоронгийнхоо өрөөний тэг дунд нь суув.
Тэнд л хатуу цементэн шалан дээр, дурсамжууд хөвөрч эхэллээ. Түүний найз болох, Христитгэлт, гадаад профессор түүнтэй сайнмэдээ хуваалцсан аж. "Есүс, Та үнэхээр байдаг л юм бол Таны амласан хэмээн найзын маань хэлсэн тэрхүү уучлал, амар тайвныг надад өгөөч. Үүний хариу болгон би Танд үйлчлэн, амьдралаа Танд өргөх болно." хэмээн Ноён Би залбирчээ.
Түүнийг дээш харах үед, "Тэнгэр хэзээ ч байгаагүйгээр цэв цэнхэр, нар хэзээ ч байгаагүйгээр тийм хурцаар онгорхой цонхны нүхнүүдээр гэрэлтэн улмаар миний өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээр зүрх сэтгэлд минь баяр хөөр оргилсон." аж.
Энэхүү нэрт профессор биеэ огт барилгүйгээр ийнхүү хашхирчээ, "Есүс Христ дотор надад гэрэлтсэн ирээдүй бий!" Харгалзагчид түүний ийнхүү хэлэхийг нь сонсоод, маш хэрцгийгээр чимээгүй бай гэж хэлжээ. Гэвч түүний баяр хөөрийг тогтоон барихын аргагүй байв. Тэрээр харгалзагчид өрөөнд нь орж ирэн түүнийг зодох хүртэл дахин давтан тийнхүү хашхирсаар байлаа.
Есүсийн сайнмэдээнд итгэсэн шоронд буй хүн чөлөөлөгдөх нь сайнмэдээгүйгээр шоронгийн гадна байх хүнээс илүү чөлөөтэй.
Ноён Би яваандаа шоронгоос суллагдсан бөгөөд Хятад улсад хэд хэдэн асрамжийн газруудыг байгуулан, ядуу зүдүү хүмүүсийг асран халамжилж, асар олон хүмүүсийг Христ рүү дагуулжээ. Есүс Христ дотор гэрэлт ирээдүй түүнд байсан. Түүнтэй танилцах үед түүний баяр хөөр өнөөдрийг ч хүртэл маш халдвар бүхий аж. Өнөөдөр түүнд буй баяр хөөр нь шоронд байхад нь түүний дотор байсан баяр хөөртэй яг адилхан болохыг тэрээр танд бас хэлэх болно.
Өөрийсдийнхөө үүсгэн бий болгосон-тэднээс салахгүй бодлууд, зуршлууд, үйлдлүүд болон зууралдсаар байх өнгөрсөндөө шоронд хоригдсон мэт мэдрэмжүүд хүн бүрт л хэзээ нэгэн цагт төрдөг.
Хамгийн олиггүй шорон бол бидний өөрсдийн маань бий болгосон тэр л шорон байдгыг Сайнмэдээ бидэнд сургадаг. Энэхүү шоронгийн өрөө нь өөртөө итгэлгүй байдал, бидний дотор ямар нэгэн болохгүй зүйл байгаа, ямар нэгэн эмтэрсэн зүйл байгааг мэдрэх гүн мэдрэмжүүдийн торон хаалтуудтай байдаг. Эдгээрийг бид хүзүүн дэх зүүлт мэтээр авч явдаг. Энэ бол хүн төрөлхтний байгаа бодит байдал мөн.
Ямар нэгэн эрс зүйл тохиолдох үед л энэ нь өөрчлөгдөх болно.
Сайнмэдээ бол хамгийн эрс зүйл мөн. Энэ бол цуст загалмай мөн. Энэ бол бидний өмнөөс Бурхан Өөрөө нас барсан тэр л үхэл мөн. Үхлийн гайхалтай эрс ялагдал нь мөнхийн мөнхөд Бурханы хайр болон хүч чадлыг гайхалтай дахин амилалтаар харуулсан байдал мөн.
Сонссоноо, ялангуяа Сайнмэдээг сонсоод бид тун анхаарах ёстой хэмээн Бичээс бидэнд сануулдаг (Еврей 2:1). "Есүс Христ дотор надад гэрэлт ирээдүй бий." хэмээн зүрх сэтгэлдээ өдөр бүр өөртөө сануулах нь хамгийн чухал сургаал байх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.
More