Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг байЗагвар
Библи дээрх "ивээгдсэн" гэдэг үгийг Давид Бэнтли Хартын хэрхэн орчуулсныг уншаад би уншиж байсан номоо бараг л унагаах шахсан. Алдартай эрдэмтэн бидний соёлд ивээгдсэн гэдэг үг нь хэрхэн утгаа алдсан талаар бичжээ: энэ нь ихэнхдээ "азтай" эсвэл "хувьтай" гэдэг утгаар хэрэглэгдэх нь элбэг. Үүний оронд, жинхэнэ утга нь аз жаргалтай эсвэл гайхшрал төрүүлэхүйц аз жаргалтай байдал гэсэн үгстэй ойрхон байх талаар Харт маргадаг.
Үүнийг л сайнмэдээнд Бурхан бидний төлөө үйлдсэн аж: аз жаргалаар дүүртэл төсөөлөхийн ч аргагүй мөнхийн ивээлийг Тэрээр бидэнд өгсөн!
Өдөр бүрийн минь сонголтууд, тэмцлүүд, бэрхшээлүүд бол ямар тохиолдолд эргэн санах, ухаарах мөн энэхүү бодит байдалд амьдрахын тулд бидэнд өгөгддөг.
Мөн энэ нь нөхцөл байдлаас огт хамааралтай биш. Үнэхээр тийм биш шүү. Мейша хэмээх нэгэн залуу надад үүнийг хэзээ ч мартахааргүй арга замаар заасан.
Мейша бол дайнд эвдэж сүйтгэгдсэн улсын дүрвэгч нэгэн байв. Түүний тосгон, түүний танил бүхэн нь дарлагч армийн довтолгооноор устгагдсан бөгөөд тэрээр буу тулгагдан хүчээр бороотой ширэнгэн ойгоор цэргүүдийн хэрэгслэлүүдийг зөөгч нэгэн болжээ-Есүсийг энэ дэлхий дээр байх үед Ромын цэрэг нэгэн хүнийг түүний ачааг нэг миллийн зайтай зөөсөнтэй адилхан.
Нэгэн өдөр Мейшаг нэгэн цэрэг газрын тэсрэх бөмбөгийг авч хая гэж тулгажээ. Бөмбөг тэсэрсэн бөгөөд Мейша газар дээрээ хоёр гар, хоёр нүдээ алджээ. Тэд түүнийг үхсэн гэж бодоод тэнд нь орхисон хэдий ч тэрээр үхээгүй байлаа.
Хэдэн жилийн өмнө түүнтэй нэгэн хүн зовлон эдэлсэн Аврагчийн талаарх түүхийг хуваалцсан. Өөрийнх нь зовлон шаналлыг сайн мэддэг Нэгэн гэдгээр нь тэрээр Бурхантай холбогдов. Түүний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдөв.
Мейша сайнмэдээний талаар үнэхээр аз жаргалтайгаар баярлан хөөрдөг учраас хүмүүсээр газарчлуулан дүрвэгсдийн кампаас камп руу явж Есүсийн талаар огт сонсож байгаагүй хүмүүстэй сайнмэдээг хуваалцдаг.
Мейшагийн баяр хөөр нь халдварлахуйц ажээ. Тэрээр хараатай, хоёр гартай, дүрвэгсдийн кампэд ядуу зүдүү амьдардаггүй ихэнх хүмүүсээс хамаагүй аз жаргалтай нэгэн аж. Түүний баяр хөөр загалмайд талархах байдлаас урсан гардаг. Хэсэгхэн хугацааны дараа Христтэй мөнхөд хамт амьдрах болно гэдгээ Мейша мэддэг.
Дүрвэгсдийн кампэд Сайнмэдээний баяр хөөрийг асгах замаар үүнийг Мейша үлгэрлэдэг. Элч Паулын бичсэн, хэлсэнийг тэрээр амьдралаараа хэрэгжүүлдэг, "Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна" (2 Коринт 4:17).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.
More