Харанхуй дахь найдварЗагвар
Та эргэлзэн бас итгэх үед
Тэсвэр бол хүнд хэцүү зүйлийг давж гарах чадвар төдий биш юм, харин үүнийгээ алдарт хувиргахыг хэлдэг.
-Виллиам Баркли, Шотланд санваартан
Таны ямар хүнд асуудлыг туулж буйг эсвэл ямар хүнд зүйлийг давж гарсаныг тань би мэдэхгүй. Гэхдээ би үүнийг мэднэ: Бидний Бурхан бол бидэнд өгч болох хамгийн агуу бэлэг болох үнэ цэнэтэй Хүүгээ золиослотлоо биднийг хайрлагч сайн Бурхан, тэгснээрээ бид Түүнийг таньж мэдэх, энэ дэлхий дээр Түүнийг алдаршуулах, Тэнгэр улсад Түүнтэй хамт мөнхөд амьдрах боломжтой болохын тулд юм.
Тэрээр бидэнд тийм ихээр хайртай. Тэр биднийг эхлээд хайрласан учраас л-бид Түүнийг-эсвэл ямар ч хүнийг хайрлах боломжтой болдог.
Хүнд зүйл тохиолдох үед таны хийж чадах цор ганц зүйл итгэхийг хүсэх байхад л хангалттай. Итгэхийг хүсэхээ хэзээ ч бүү болиорой.
Бурхан яг таны хажууд байгаа гэдэгт итгэх замаар найдварын очоо бадраах боломжтой болго. Итгэлгүй байдлаа ялан дийлэхэд тань туслахыг Бурханаас гуйн залбир. Хабаккукын адилаар асуултаа асуу, Бурханы хариултыг сонсоход бэлтгэлтэй бай.
3-р бүлгээс бидний харах Хабаккукын адил итгэлтэй нэгэн болж өсөх болтугай гэж би таны төлөө залбирч байна. Нэг зүйл гэвэл: 3-р бүлэг шиг итгэлийг 1-р бүлэгтэй адил асуултуудыг асуулгүйгээр, 2-р бүлэгтэй адил хүлээлтгүйгээр олж авах боломжгүй. Учир нь уулын оргил дээрээс илүүтэйгээр хөндийд сүнслэг зүйлсийг Бурхан үйлдэх нь элбэг байдаг.
Би таны бүх асуултуудад хариулж чадахгүй. Гэвч хорин есөн жил Бурханыг хайрлан, Христэд үйлчилсний дүнд, би үүнийг хэлжчадна: Бүх л маргаашаа Түүнд найдах хүртлээ тийм олон өчигдөртэй би Есүстэй хамт алхсан.
Та Бурханд ойртон өсөхийг хүсч байна уу? Тав тухтай, саад бэрхшээлгүй, асуудалгүй амьдралыг хүсэхээс илүүтэйгээр Түүнтэй тийм дотно болохыг та хүсч байна уу?
Тэгвэл, итгэхийг хүсэхээ хэзээ ч бүү боль.
Харанхуйд та найдвар бүхий байх боломжтой. Учир нь та Бурханыг улам илүүтэйгээр таньж мэдэхийн хэрээр Тэрээр Өөрийнхөө хайрыг, итгэмжтэй байдлыг, нигүүлслийг улам илүүтэйгээр танд илчлэх болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амьдрал хэцүү байх үед ч хүртэл Бурхан сайн хэвээрээ байдаг гэдгийг та ухаарч, итгэн, хүлээн зөвшөөрөх болно.
Залбирал:Бурхан, Та бол сайн гэдэгт би итгэдэг бөгөөд би Танд улам илүү ойртсоор байхыг хүсч байна. Би мөнхөд итгэсээр байхыг хүсч байна. Амен.
Крег Грошелийн Харанхуй дахь найдвар номын талаар улам илүүг олж мэдээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.
More