Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 11 дахь өдөр

Итгэ

Нар манддаг гэдэгт би итгэдгийн адилаар Христитгэлд би итгэдэг: би зүгээр л харж байгаа учраас биш харин Түүгээр дамжуулан би бүхнийг харж байгаа учраас юм.

-Си.Эс.Льюис

Найдвар бол бат бэх, бодит үндэс суурийг шаарддаг зүйл. Еврей номыг бичигч ийнхүү тайлбарласан байдаг, "Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн" (Еврей 11:1). Бурханы зан чанарт итгэх бидний итгэлгүйгээр-Түүнтэй харилцах харилцаагүйгээр-бид Санта Клауст эсвэл ямар нэгэн аппд найдвараа тавьсан нь дээр байх.

Итгэлтэй адил эдгээр бүхий л хийсвэр ойлголтууд нь бие махбодиос, таны туулж буй төлбөр-дампуурлын зовлон зүдгүүрээс салангид тусдаа зүйл мэт санагдаж болохыг би сайн ойлгож байна. Гэвч магадгүй итгэл бол тийм ч хийсвэр зүйл биш байж болох юм. Магадгүй бүх зүйл чичирч байхад энэ нь цор ганц суурь байж болно. Элч Паул ингэж хэлсэн байдаг, "зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг бид мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг" (Ром 5:3-5).

Паулын хэлсэнчлэн зовлонгоос Бурхантай харилцах дотно харилцаанд хүртэлх өсөлтөөс би дараах зүйлийг ойлгосон: Хүнд хэцүү зүйлсээр дамжуулан зовж байх үедээ бид Бурхан Өөрийнхөө хэлсэнд хүрэх болно гэдэгт, Тэрээр бүхнийг хянасан хэвээрээ байгаа гэдэгт тодорхой зорилготойгоор итгэх ёстой. Тиймээс ч бид урагшилсаар, Түүнээс хамааралтай байсаар байх ёстой. Цагаас цагт, өдрөөс өдөрт, долоо хоногоос дараагийн долоо хоногт бид урагшилсан хэвээр байх үедээ бид улам илүү хүчирхэгждэг. Бидний итгэл, өсөлт торнилт маань, Бурханд итгэх итгэл маань өсдөг. Бид улам илүү хүчирхэг болох үедээ нөхцөл байдлаасаа илүүтэйгээр Бурхан бол сайн гэдэгт юунаас ч илүүтэйгээр итгэж эхэлдэг. Бурханы амлалтад хэрхэн итгэж найдахад бид суралцдаг.

Бурхан бидний бат суурь болох боломжтойд бид итгэдэг.

Хэрэв та итгэхийг хүссэн хэвээрээ байгаа бол итгэхийг хүссэн хүсэл эрмэлзлэлийн тань тэг дунд Бурхан тантай уулзах болно. Библиэ өрөөний нөгөө булан хүртэл шидэн, Бурхан руу гараа атган уурлах эсвэл Хабаккукын адилаар Түүнд эргэлзэх үед ч хүртэл мөшгин мөрдөх чин үнэн уур уцаарыг тань Бурхан хүндлэх болно. Зовлон бэрхшээлийг туулан байх үед тань Бурхан танд хэр зэрэг ойр байгааг, таны төлөө ямар их халамж анхаарлыг хандуулдаг болохыг та мэдрэхийг хүсч байвал-мөн зүгээр л өөр нэг нөхцөл байдал гэдгээс хамаагүй илүүтэйгээр Түүнийг та хүсэх юм бол-алхам бүрт тань Тэрээр тантай хамт алхах болно.

Залбирал: Би Таны ямар сайн Бурхан болох болон Таны хайранд итгэхийг сонгож байна. Би Таны Хүү, Есүст, намайг аврахын тулд Тэрээр юуг хийсэнд итгэдэг. Та миний амьдралын суурь болооч тэгэх үү?

Есүсийг амьдралынхаа суурь болгох залбирлыг та сая залбирсан бол,үүнийг унш.

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/