Харанхуй дахь найдварЗагвар
Хүлээн зөвшөөр
Энэ бол няцаалт биш. Хүлээн зөвшөөрөх бодит байдлуудыг би зүгээр л сонгох дуртай нэгэн.
-Билл Ваттерсон, Калвин Хоббс хоёр
Заримдаа бид Бурханы бидний төлөө хийсэн бүхнийг санаж буй хэдий ч энэ нь бидний нөхцөл байдлуудыг өөрчилдөггүй. Заримдаа бид зүгээр л энэ бол яг одоо бидний ойлголтоос хамаагүй хэтэрсэн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, зүгээр л урагшилсаар байх хэрэгтэй болдог. Гэхдээ бид хүлээн зөвшөөрөх нь няцаалт биш гэдгийг мөн ухаарах ёстой.
Бурханы хийж буй зүйлийг та хүлээн зөвшөөрөх үед, хэдийгээр та толинд хэрхэн инээмсэглэхээ бэлдэж, Библийн эшлэлүүдийг цээжилж байгаа ч та зүгээр л мэдрэмжүүдээ доош нь дарж, зүрхээ үхүүлдэггүй шүү дээ. Таны харахгүй, бас ойлгохгүй байгаа зүйлийг Бурхан хийж байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх үед та зүгээр л өнхөрч унаад үхсэн хүн мэт дүр эсгэн, цөхрөлд бууж өгдөггүй. Үгүй, та Түүнээс ирэх гайхамшгийн төлөө Тэрээр танд үүнээс өөрөөр хэлээгүй л бол залбирсаар бай. Гэвч бүх зүйл зүгээр биш байгаа нь тодорхой байхад бүх зүйл зүгээр байгаа мэт бүү дүр эсгэ.
Хабаккук дүр эсгэж, толгойгоо элсэнд нууж чадахгүй байсан нь тодорхой байсан. Тэрээр Бурханыг байцааж, Израйлийг устгахын тулд бузар муу вавилончуудыг Тэр ашиглах болно гэж хэлэх байдлаар Эзэн хариулсны дараа Хабаккук ингэж хэлжээ, "'Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ" (Хабаккук 3:16).
Түүний харилут үнэхээр арчаагүй байсан. Таны хяналтаас давсан ямар нэгэн муу зүйл болох үед танд мэдрэгддэг живж байгаа мэт мэдрэмжийг та мэдэх үү? Үүнтэй л Хабаккук нүүр тулж байсан юм.
Бурханыг хүлээж байх үедээ Хабаккук бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн нь няцаалт байгаагүй. Энэ бол итгэл байсан. Бурханаар Хабаккук юу хийлгэхийг хүсч байна түүнийг нь Бурхан хийх болно гэсэн итгэл биш. Харин Бурханы зан чанарт итгэх итгэл байсан. Хабаккук үргэлжлүүлэн ийнхүү хэлдэг, "Агуу Бурханы гар ажлаа энд хийж байна. Бурхан үгээ хэлсэн, тиймээс би Түүний хийж байгаа бүхнийг энэ нь надад хичнээн хэцүү байсан ч хүлээн зөвшөөрөх болно."
Танд таалагдахгүй зүйл заримдаа тохиолдох болно. Энэ нь магадгүй яг одоо танд тохиолдолж байж болох юм.
Бурхан юу хийснийг та эргэн сана. Бурхан юу хийж байгааг хүлээн зөвшөөр. Бурхан юу хийх гэж байгаад найд.
Залбирал:Бурхан минь, юу болооод байгааг би огт ойлгохгүй байгаа хэдий ч, Та ямар нэгэн байдлаар хяналтыг Өөртөө авсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.
More