Харанхуй дахь найдварЗагвар
Соригдсон итгэл
Үүнгүйгээр сэлснээс итгэлтэйгээр живсэн нь дээр гэж үздэг хүмүүсийн нэг бол би.
-Станли Болдвин, Их Британий Ерөнхий сайд
Бүхий л амьдралынхаа туршид итгэлийнхээ дагуу амьдарчихаад Бурханы амлалт биелэхийг нь үзэж чадахгүй бол яах вэ? Энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа үзэж чадахгүй байсан ч гэсэн Тэрээр амлалтаа биелүүлэх болно гэдэгт та итгэж чадах уу? Урам хугарсан ч гэсэн Түүнийг хайрлан, Түүнд үйлчилсээр байх хүртлээ Бурхантай тийм дотно харилцаатай болох боломжтой юу?
Үүнийг бидэнд хамгийн сайн заах багш бол Хабаккук юм, учир нь түүний дараагийн үед л Бурхан Өөрийнхөө амлалтыг биелүүлж эхэлсэн бөгөөд вавилончуудыг шийтгэсэн аж.
Удаан хугацаанд хүлээсэн байгаа биз.
Гэвч Эзэн итгэмжит хэвээр байлаа.
Бурхан амласнаа биелүүлэхгүй байгаа мэт санагдах үед бидний зуурвал зохих хоёр үгийг Хабаккук бидэнд өгдөг. Ямар ч бэрхшээлтэй нүүр тулж байсан хамаагүй, эдгээр үгсээс зуурсаар байгаарай.
Юу ч болж байсан-Бурхан руу улам ойртохыг та хүсч байгаа бол дотно байдал, хамгийн гол найдвар, Түүнд итгэх итгэлийн аяндаа санавал зохих хоёр үг бол энэ байна:
"Харин Эзэн..."
Та эдгээр үгсийг Хабаккук 2:20 дээрээс олох болно, юу болоод байгаа нь өөрт нь таалагдахгүй байгааг хүлээн зөвшөөрснийхөө дараа эш үзүүлэгч ингэж хэлдэг, "Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”
Дэлхий орвонгоороо эргэсэн мэт санагдаж болох хэдий ч,харин Эзэнтэнд байсаар л байгаа.
Хаашаа ч эргэх газар үгүй мэт үед, таны өөрийн санаанууд, эх сурвалжууд тань ууршин үгүй болох үед, нөхцөл байдлыг хянах хяналт чинь хяналтаас гарах үед ч Бурхан тэнд байсан хэвээрээ л байдаг. Залбиралд сөхөрснөөс болж өвдөг чинь янгинан өвдөх үед Тэр таныг сонсож байгаа үгүйг та сайн хэлж мэдэхгүй байх үед ч Бурхан тэнд бас байсан хэвээрээ л байдаг.
Таны амьдралд юу ч болж байсан Бурхан Өөрийнхөө ариун майханд заларч байдаг.
Залбирал: Бурхан минь Таны оршихуйг шинэ арга замаар мэдрэхийг надад зөвшөөрөөч тэгэх үү? Та хэр зэрэг ойрхон байгаагаа надад харуулах уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.
More