Харанхуй дахь найдварЗагвар
Найдвар
Амьд найдвар нь уй гашуу ба баяр хөөрийг хоюуланг нь өөртөө байлгах боломжийг бидэнд олгодог. Бидний амьд найдвар нь Христ бидний өмнөөс хүртсэн өв мөн.
-Тим Келлэр
Хабаккук ном нь түүний дараах залбирлаар төгсдөг, "'Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, Намайг өндөр газруудаар минь явуулсан билээ" (Хабаккук 3:19).
Энэ эш үзүүлэгчтэй тулах гэж буй зүйлс юу байхыг мэдсэн гэдгийг авч үзэх үед, түүний илт найдвар үнэхээр гайхамшигтай. "'Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана. Нөхцөл байдал дээрдэхээс өмнө үүнээсээ ч дордох болно, Түүний өмнө сүрдэгтүн. Зөвт хүмүүс итгэлээрээ амьдрах болно. Бурханы Үгс биелэх болно. Эзэн БУРХАН бол миний хүч чадал бас миний найдвар минь билээ. Тэрээр намайг өндөр газруудаар минь явуулсан билээ."
Хабаккук асуултуудтай тэмцэлдсэн, бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн ч итгэсээр л байсан бөгөөд Бурхан дотор найдварыг олсон. Хэрэв энэхүү Библи уншлагын төлөвлөгөөнөөс ганцхан зүйлийг л та өөртөө наах бол, Хабаккукын нэр нь тэмцэлдэх, сонгон авах гэсэн утгатай болохыг та санаасай гэж би хүсч байна.
Энэ хоёр хоюулаа нэгэн зэрэг.
Миний хамгийн бага охин Жое дөрөв арай хүрээгүй байхдаа найзынхаа гэрийн хашаан доторх зип лайнд тоглож байсныг би санаж байна. Тэрээр хэтэрхий жижигхэн байсан учраас шугамны төгсгөлд байх модонд өөрийгөө зогсоож чадалгүй том мочирт нүүрээ цохьсон. Нурхийхчимээг би одоо ч сайн санаж байна! Тэрээр цус алдан, ухаан алдан газар унасан.
Яахаа мэдэлгүй, хичнээн сул ч гэсэн судасны цохилтыг олсон. Бид түүнийг түргэн рүү тэр даруй хүргэсэн бөгөөд эмч нар шинжилгээ авч эхэллээ. Түүнийг ухаан орж эхлэнгүүт, эрүүнийх нь доод тал дахь шархыг тэд оёхыг оролдсон. Гэвч энэ нь Жоед тийм ч их таалагдаагүй.
Би түүнийг дарах хэрэгтэй болсон.
Би түүний дээр хэвтэн, бие, толгойг нь хөдөлгөхгүй барьж байх үед эмч шархыг шалгаад оёсон. Тэрээр, "Ааваа юу болоод байгаа юм бэ? Намайг тавьчих л даа. Тэднийг болиулаач. Би тогломоор байна. Гуйж байна ш дээ. Би зүгээр л тогломоор байна. Тэднээр намайг бүү өвтгөөч, гуйж байна." Гэвч хэрэв эдгэрэхийг л хүсч байгаа бол үүнийг хийхээс өөр ямар ч аргагүй гэзгийг би мэдэж байсан.
Заримдаа Бурхан биднийг үүний адилаар дарж байдаг бөгөөд эдгэрэхийн тулд энэ нь зайлшгүй шаардлагатай гэдгийг мэддэг.
Бид тэмцэлддэг бас хүлээн зөвшөөрдөг. Хоюуланг нь нэг цаг мөчид.
Гэсэн хэдий ч Түүний гарт байх үед, найдвар үргэлж байдаг.
Залбирал:Бурхан, намайг тэвэрч байдгын тань төлөө талархъя. Намайг эдгээдгийн тань төлөө талархъя. Найдварын төлөө Танд талархъя.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.
More