Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 1 дахь өдөр

Бурхан, Та хаана байна вэ?

Хүн цөхөрсөн байдлаа тийм ч түргэн хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэд ийнхүү хүлээн зөвшөөрөх үед Бурханы хаанчлал тэдэнд улам илүү ойртдог.

-Филип Яанци

Бид бүгдээрээ л амьдралынхаа туршид сүнслэг асуултуудтай тэмцэлдэх тэр цэгт хүрдэг. Миний нэг таньдаг хүний арван найман жил ханилсан хань нь согтуу жолоочоос болоод осолд орж нас барсан. Үүнээс хэсэг хугацааны дараа би түүнтэй ярьж байх үед тэрээр ийнхүү дүрсхийн уурласан, "Сайн Бурхан тэнэг согтуугаар миний эхнэрийг алуулчихаад тэнэг согтууг амьд үлдээнэ гэж үү! Бурхан байдаг гэдэгт би тийм ч итгэлтэй байхаа больсон. Хэрэвтэр Бурхан гэж байдаг юм бол ийм зүйл болохыг зөвшөөрөх Бурхантай би ямар ч холбоо тогтоохыг хүсэхгүй байна."

Түүний үзсэн шигээр би хэн нэгнийг алдаж үзээгүй. Гэвч миний зүрх түүний адилаар л шаналж байна. Үүнээс илүүтэйгээр, түүний шаналлын цаана Бурханд итгэхийг хүсэх хүсэл байгааг нь би харж байсан. Зүгээр л тэр цаг мөчид мэдэрч буй өвдөлтөө итгэхийг хүсч буй тэрхүү Бурханы дүр төрхтэй нийцүүлж чадахгүй байсан юм.

Би энэ ном болон уншлагын төлөвлөгөөг ялангуяа тэд зовлонгийн гол дунд байх үедээ, Бурхан тэдний төлөө санаа тавьдагт итгэж чадахгүй байгаа олон олон хүмүүст зориулж бичсэн. Хөндийгөөр та тэмтчих явах үедээ гэрлийг олж харахад хэцүү байдаг. Та итгэхийг хүсч байгаа боловч Христитгэлийн найдвараар дүүрэн мессэжийг эргэнд тойрондоо болж буй харагдах зүйлүүдтэйгээ нийцүүлж сайн чадахгүй байдаг.

2600 жил гаруйн өмнө Хабаккук өнөөг хүртэл дэлхий даяарх хүмүүсийн асуусаар буй асуултуудын ихэнхтэй нь ижил асуултуудыг асуужээ. Нигүүлслийнхээ дагуу Тэрээр, зарим асуултуудад нь хариулалгүй орхисон хэдий ч, Бурхан Хабаккукын шаналлын заримыг нь илчлэн харуулжээ. Гэвч эргэлзэхийн хажуугаар, Хабаккук эргэлзээтэйгээ тэмцэлдээгүй байсан бол бүрэн хөгжих боломжгүй байсан тийм итгэлээр баян нэгэн болж өссөн.Түүний түүхийг бид дараагийн хэдэн өдөр уншиж судлах болно.

Бодоод үз. Хэрэв та бүхнийг бүрэн төгс ойлгож мэдсэн байсан бо танд итгэл хэрэггүй байх байсан, тийм үү? Гэвч итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй юм (Еврей 11:6). Яагаад? Учир нь итгэл, найдвар нь бизнесс харилцаанаас, гүйлгээнээс, эсвэл бидний сонголтгүйгээр болдог тийм нөхцөл байдлуудаас биш, харин хайраас үүсэн бий болдог.

Шударга асуултыг та асуухыг хүсч байна уу? Тэмдэлдэхийг хүсч байна уу?

Үүнээс ч илүү чухлаар, Бурханы хариултыг та сонсохыгхүсч байна уу?

Залбирал:Өөрийнхөө эргэлзээ болон асуултуудтайгаа тэмцэлдэхэд би бэлэн байна. Бурхан минь, Таны надад хэлэхийг хүсч буй зүйлийг би сонсоход бэлэн байна. Амен.

Крег Грошелийн сургаалиас улам илүүг

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/