Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 4 дахь өдөр

Хүлээх

Хүлээх нь аливааг хийхээс хамаагүй хэцүү байдаг учраас тэвчээрийн сахилгажуулалтыг бидэнд зааж өгөөч Эзэн минь.

-Петр Маршал

Бид өнөө үед ямар нэг зүйлийг тийм ч удаан хүлээх огт шаардлагагүй болсон. Шүдний эмч чинь таныг бага зэрэг хүлээлгэх үед та ямар тайван бус болох бол гэдгийг төсөөлөөд үз. Таныг солиоруулах шахна тийм үү?

Хабаккук ч бас тийм хүлээх дуртай нэгэн байгаагүй нь харагдаж байна. Гэсэн хэдий ч, цөхрөлийн хөндийгөөс тэрээр эсэн мэнд гарахыг хүсч байгаа л бол түүний хийх дараагийн алхам нь энэ байсныг тэрээр мэдэж байжээ. Бурхан түүнд ингэж хэлсэн, "'Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно" (Хабаккук 2:3).

Еврей хэл дээрх "тогтоогдсон цаг" гэдэг үг ньmow’ed, зөв цаг, баталгаат цаг, ямар нэг зүйлийг болгохоор Бурханы зөвшөөрөн сонгосон тэнгэрлэг цаг гэсэн утгатай. Бурхан аливааг эрт хийх нь ховор, хэзээ ч хоцордоггүй, үргэлж зөв цагт хийдэг гэсэн хуучны үг байдаг. Энэ нь mow’ed-г дүгнэсэн дүгнэлт юм.

Хайртай хүнийгээ Христ дээр ирэхийн төлөө магадгүй та маш олон жил залбирч байж болох юм. Тийм бол хүлээ. Бурханаас та өөр төрлийн гайхамшгийг гуйн залбирч байгаа байж болох юм. Хэн нэгний эдгэрлийн төлөө. Донтолтоос хэн нэгэн чөлөөлөгдөхийн төлөө. Тушаал дэвшихийн төлөө. Эсвэл хань ижилийн төлөө. Тийм бол та залбир. Та хүлээ.

Дахиад бага зэрэг хүлээ.

Бичээсийг тэр аяар нь унших үед Бурханаар сонгогдсон, Түүнд ойр дотно хүмүүс хүлээсэн хэвээрээ байгаа жишээнүүдийг та маш олноор нь олж харах болно.

Бурхан Мосед ингэж хэлсэн, "'Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, израил үндэстнийг дахин босгоход чамайг ашиглах болно." Тэгээд Мосе дөчин жилийн аянд гарсан. Дөчин жил шүү!

Миний хамгийн дуртай түүхүүдийн нэг нь энэ байна. Элч Паул үзэгдлээр дамжуулан Есүстэй уулздаг. Тэрээр өөрчлөгдөн ингэж хэлдэг, "Би сайнмэдээг тунхаглахаар дуудагдсан. Үүний төлөө би төрсөн. Энэ л миний хийх зүйл. Би сайнмэдээг тунхаглахаар дуудагдсан. Энэ бол Бурханаас надад өгөгдсөн, амьдралын минь цор ганц зорилго." Тэгээд тэрээр хүлээдэг. Тэрхүү зорилго биелэгдэж эхэлтэл арван гурван жил өнгөрчээ. Хамгийн анхны сургаалиа заах хүртэл нь арван гурван жил болжээ!

Амьдралын зарим улиралд та зүгээр л хүлээх хэрэгтэй болдог.

Залбирал:Би хүлээхээс татгалзахгүй. Хүлээх зуураа Бурхан минь, Таныг улам илүүгээр таньж мэдэхийн тулд би юу хийж чадах вэ?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/