Харанхуй дахь найдварЗагвар
Сонс
Амьдралаа сонсоод үз. Бүхий л хором мөч бүр хамгийн чухал мөчүүд мөн.
-Фредрик Бюүхнер
Өөрөө өөртөө шударгаар хариул. Та хамгийн сүүлд та хэзээ хэн нэгэнтэй хамт суугаадзүгээрл бодит, амьд харилцан яриаг өрнүүлэн, бие биенийхээ хэлэх зүйлийг нь чих тавин үнэхээр сонссон бэ? Хөдөлгөөнт хэрэгслэлгүйгээр. Зурагт байхгүйгээр. Хөгжимгүйгээр. Сатааруулах зүйлгүйгээр.
Бурханыг сонсох нь бидэнд яагаад хэцүү байдагт гайхах зүйлгүй.
Хабаккук 1-р бүлгийг бид унших үед, өөрийнх нь зүрх сэтгэлд буй хэцүү асуултуудыг тэрээр Бурханаас зоригтойгоор асуусан. Хэрэв та дургүйцэл, жинхэнэ мэдрэмжүүдээ нууж байгаа бол-Ертөнцийг Бүтээгчийг ч хүртэл оролцуулан-хэн нэгнийг хайрлахад үнэхээр хэцүү байдаг. Хабаккук Бурханыг хайрладаг байсан нь тодорхой боловч түүний итгэдэг зүйл болон эргэн тойрон дахь харж буй зүйлүүдийнхээ хоорондох том зайг ойлгоход өөрт нь туслаач гэсэн хүсэлтээ хүндэтгэлтэйгээр Бурхан дээр авч ирэхээс энэ нь түүнийг зогсоогоогүй.
Элч асуултуудаа асууж дууссаныхаа дараа, сонсох цаг ирсэн болохыг тэр мэдэж байсан. Энэ нь таны хувьд ч бас үнэн. Хабаккук ингэж бичжээ, "Би манааныхаа байранд зогсож, Бэхлэлт дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг Миний гомдлолд Тэр хэрхэн хариулахыг Би харуулдан харсаар л байх болно" (Хабаккук 2:1). Энэ дүрслэлд би үнэхээр дуртай. Бурхан надад юу гэж хариулахыг би манааныхаа байранд харуулдан харсаар байх болно. Заримдаа бид асуултандаа хариултыг авдаггүй шалтгаан нь бид түр зогсон, Өөрийгөө бидэнд илчлэн харуулахад хангалттай хугацаагаар Түүнийг бид хүлээж чаддаггүй юм.
Дуулал 46:10-ийг бичигч Бурханаас ингэж эш татсан байдаг: "Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд."
Бурхан юу гэж хэлээгүйданхаарлаа хандуулна уу:"Завгүйбайж Бурхан гэдгийг минь мэд."
"Тэмцэлдэхээ боль." гэж Тэр хэлсэн. Тэмцэлдэхээ. Боль. Тэгээд сонс.
Үнэндээ Бурханыг яаж сонсдог вэ? Та Түүний Үгийг нээн Түүний Ариун Сүнсэнд үнэнийг амь оруулах боломжийг олгож болно. Тунгаан бодоход хангалттай хугацаанд та түр зогсох юм бол Бурхан нөхцөл байдлуудаар дамжуулан ярьдаг. Тэнгэр улсын тэнгэрлэг мэргэн оюун ухааныг танд өгөхийн тулд, Тэрээр хүмүүсээр дамжуулан ярьдаг. Мөн Ариун Сүнсээрээ дамжуулан Тэрээр тантай шууд ярьдаг. Та Түүнийх байж, Түүнтэй цагийг өнгөрүүлж, Түүний өмнө дуугаа хураах үед Түүний дуу хоолойг хэрхэн танихад та суралцах болно.
Магадгүй та өөрийнхөө хэрэгцээг л Бурханаас гуйсаар ирсэн байж болох юм. Бурхан биднийг Өөр рүү нь хандаасай гэж хүсч байдаг; энэ нь үнэхээр үндэслэлтэй зүйл л дээ. Таны сонсохыг хүссэн хариулт биш байх үед ч хүртэл Түүний хэлэх зүйлийг та сонсохыг хүсч байна уу? Сонссоор бай. Хэрэгцээтэй үед чинь Бурхан таныг хэзээ ч орхихгүй; Тэр таныг бат бөхөөр Өөртөө ойр зуурсаар бас зовлонгоор таныг хөтлөн гарах болно.
Залбирал:Бурхан минь, би Таныг сонсоход бэлэн байна. Энэ нөхцөл байдалд зориулсан Таны төлөвлөгөө юу байна вэ? Үүгээр дамжуулан би хэрхэн өсөх боломжтой вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.
More